БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
“Мексикийн мисс” Андреа Саенз манай улсад ирнэ

Дэлхийд чансаагаараа тавдугаарт бичигддэг “FACE OF BEAUTY INTERNATIONAL 2016” тэмцээн есдүгээр сард Улаанбаатар хотноо болно. Энэхүү тэмцээн нь Монгол Улсыг дэлхийд сурталчлах томоохон ажил болох нь дамжиггүй. Мөн анх удаа эх орондоо дэлхийн хэмжээний тэмцээнийг үзэх боломжтой гээд олон давуу талыг өөртөө цогцлоосон тэмцээнд оролцохоор 60 орны мисс манай улсад ирэх юм байна. Улс орнууд ч гэсэн эхнээсээ ямар миссээ илгээхээ тодруулж буй аж. Тухайлбал, “Мексикийн мисс” тэмцээний тэргүүн байрын шагналыг хүртсэн Андреа Саенз, Унгарын мисс тэмцээний дэд байрын шагналт Ники Рудольф нарын мисс манай улсад ирж “Face of beauty international 2016” тэмцээний титмийн төлөө өрсөлдөхөөр болжээ. Түүнчлэн төгсгөлийн ёслолын ажиллагааг Мексик улсын төв телевиз шууд дамжуулах бол MISSOSOLOGY MONGOLIA тэмцээн эхлэхээс дуусах хүртэлх бүхий л үйл явцыг онцгой эрхтэйгээр сурвалжлах юм байна.

0 Сэтгэгдэл