Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Ч.Мөнгөндалай Хөвсгөл нуур, Мөнх сарьдаг руу явган аялна
МЗХ-ны дэргэдэх “Залуу Дугуйчин” клубийн дугуйчин Ч.Мөнгөндалай “Хүсэл мөрөөдлөө биелүүлцгээе” уриатай ээлжит аялалдаа гарахаар болжээ. Тодруулбал, энэ сарын 29-нд Хөвсгөл нуур, Мөнх сарьдаг руу явган аялал хийхээр болсон байна. Тэрээр дугуйгаар дэлхийг тойрох мөрөөдөлтэй бөгөөд эхний удаад Монгол орныхоо үзэсгэлэнт газруудаар аялж дуусгах зорилготой гэнэ. Түүний аяллыг Монос групп, Монос косметикс, Монос, фарм, "Алсрах Мэлмий дурангийн дэлгүүр", Содон бараа" ангийн-аяллын-хэрэгцээт бараа дэлгүүр, Үндэсний үйлдвэрлэгч Flames брэнд зэрэг олон байгууллагууд дэмжин ажиллаж байгаа юм байна.

Тэрээр 2 жилийн хугацаанд 11200 км зам туулж, унадаг дугуйгаар Монгол орноо бүтэн тойрсон анхны хүн болсон юм. 2014 онд баруун чиглэлрүү 13 аймгийн 210 гаруй сумын нутгаар дамжин 157 хоногийн турш 6200 км замыг унадаг дугуйгаар туулсан бол 2015оны 7-р сарын 9-ний өдөр мөн зүүн тийш аялалдаа гарч 136 хоногийн турш 5000 орчим км замыг туулсан юм.

0 Сэтгэгдэл