Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
М.Мэтиссэн: АСЕМ-ын логог Монгол үндэснийхээ хэв маяг, утга агуулгаар баяжуулсан нь маш их таалагдлаа
Европын Холбооны Гадаад харилцааны албаны АСЕМ-ын асуудал хариуцсан Ахлах зөвлөх Майкл Мэтиссэн тэргүүтэй төлөөлөгчид 2 дугаар сарын 25-нд Гадаад Хэргийн яамны “Зөвшилцөл” танхимд мэдээлэл хийлээ.

Ноён Майкл Мэтиссэн Монголд хоёр дахь удаагаа айлчилж байгаа бөгөөд Монгол Улс АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад бэлтгэж байгаа ажлын явцтай танилцаж, зөвлөгөө өгөх зорилгоор ирсэн юм. Энэ удаагийн айлчлалын хүрээнд ноён Майкл Мэтиссэн дагалдан яваа төлөөлөгчдийн хамтаар ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны дарга Д. Ганхуяг, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан нартай тус тус уулзаж, АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын бэлтгэл ажил болон дагалдах уулзалтуудын талаар санал солилцож, зөвлөгөө өгчээ.
Өнөөдөр зохион байгуулсан хэвлэл бага хурлын үеэр ноён Майкл Мэтиссэн “АСЕМ-ийн дээд түвшний уулзалтыг зохион байгуулах нь аль ч орны хувьд маш том сорилт болдог. Монголчууд энэ том үйл ажиллагаанд бүх хүчээ дайчлан бэлтгэж байгааг харахад сэтгэл хангалуун байна. Ялангуяа АСЕМ-ын логог монгол үндэснийхээ хэв маяг, утга агуулгаар баяжуулсан нь маш их таалагдлаа. АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын бэлгэдэл болсон энэхүү логог бидний зүгээс бүтээлч санал санаачлага боллоо хэмээн сайшааж байна” гээд Европын Холбооноос Монгол Улсыг АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах асуудлаар тууштай дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.
АСЕМ-ыэ Дээд түвшний 11 дүгээр уулзалтын бэлгэдэл болсон энэхүү логонд орсон монгол гэрийн тооно болох дэлхийн бөмбөрцөг нь АСEМ-ийн уулзалтыг дэлхий нийтээрээ ач холбогдол өгөн анзаарч байна гэсэн санааг харуулсан бөгөөд E үсэг үүсгэж байгаа хөндлөн 3 зураасыг монгол гэрийн бүслүүрээр төлөөлүүлэн өнгөрсөн, одоо, ирээдүй 3 цагийг харуулсан аж.
Харин хөх өнгө нь хөх тэнгэр, эрч хүч, энх тайвныг бэлгэдэж байгаа бол улаан өнгө нь цог хийморь , мандан бадрахын илэрхийлэл болж буй юм. Мөн эдгээр нь Монгол Улсын төрийн далбааны үндсэн өнгүүдийг давхар илэрхийлж буй юм.

0 Сэтгэгдэл