Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт 64 хувьтай байна
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
УУРХАЙЧДЫН УСАН БАССЕЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Нүүдэлчдийн язгуур өв, хөгжмийн нэгэн чухал соёл "Аман хэл хуур"-ын өдөр энэ сарын 30-нд тохионо
АНУ-ын анхны Ерөнхийлөгч Жорж Вашингтон мэндэлжээ
АНУ-ын анхны Ерөнхийлөгч Жорж Вашингтон 1732 оны энэ өдөр Виржиниа мужид Августин Вашингтоны бага хүү болон мэндэлжээ. Вашингтоных дунд зэргийн сурвалжит айл байсан бөгөөд боолын тариалангийн аж ахуй, уул уурхайн ажилд оролцож байсан гэдэг.
Вашингтон хүүхэд насаа Стаффорд дахь Фэрри хэмээх фермд өнгөрүүлсэн бөгөөд эцэг Августин нь түүнийг 11 настайд өөд болж, 14 настай том ах Лаурэнс нь аавынхаа ажлыг хүлээн авч тариалангийн талбайгаа “Маунт Вернон” хэмээн нэрлэсэн байна. Вашингтон, Лаурэнс хоёр эцэг нэгтэй ч эх өөр байсан бөгөөд эцэг нь өөд болсон хойно Жорж хэмжилзүйн чиглэлээр сурч, төрж өссөн Виржиниа мужийнхаа газрын хэлбэр, тогтоцын талаар нэгд нэггүй мэддэг болсон байв.
1752 оны зун ах Лаурэнс нь нас барж Вашингтон ахынхаа эдлэн газрыг түрээслэж байгаад сүүлд өвлөн авсан юм. Тэр жил Виржиниа мужийн шинэ захирагч Роберт Динвиди мужийн армийг дөрвөн хэсэгт хуваасан ба Вашингтон нэгийг нь хариуцан авч цэргийн бэлтгэл сургулилт хийлгэх болсноор улс төрд орох эхлэлээ тавьсан гэдэг. Тэрээр 1789 онд сонгогчдын 100 хувийн саналаар АНУ-ын анхны Ерөнхийлөгч болсон бөгөөд 1797 он хүртэл төр барьсан түүхтэй.
АНУ-ын анхны Ерөнхийлөгч Жорж Вашингтон 1732 оны энэ өдөр Виржиниа мужид Августин Вашингтоны бага хүү болон мэндэлжээ. Вашингтоных дунд зэргийн сурвалжит айл байсан бөгөөд боолын тариалангийн аж ахуй, уул уурхайн ажилд оролцож байсан гэдэг. Вашингтон хүүхэд насаа Стаффорд дахь Фэрри хэмээх фермд өнгөрүүлсэн бөгөөд эцэг Августин нь түүнийг 11 настайд өөд болж, 14 настай том ах Лаурэнс нь аавынхаа ажлыг хүлээн авч тариалангийн талбайгаа “Маунт Вернон” хэмээн нэрлэсэн байна. Вашингтон, Лаурэнс хоёр эцэг нэгтэй ч эх өөр байсан бөгөөд эцэг нь өөд болсон хойно Жорж хэмжилзүйн чиглэлээр сурч, төрж өссөн Виржиниа мужийнхаа газрын хэлбэр, тогтоцын талаар нэгд нэггүй мэддэг болсон байв.
1752 оны зун ах Лаурэнс нь нас барж Вашингтон ахынхаа эдлэн газрыг түрээслэж байгаад сүүлд өвлөн авсан юм. Тэр жил Виржиниа мужийн шинэ захирагч Роберт Динвиди мужийн армийг дөрвөн хэсэгт хуваасан ба Вашингтон нэгийг нь хариуцан авч цэргийн бэлтгэл сургулилт хийлгэх болсноор улс төрд орох эхлэлээ тавьсан гэдэг. Тэрээр 1789 онд сонгогчдын 100 хувийн саналаар АНУ-ын анхны Ерөнхийлөгч болсон бөгөөд 1797 он хүртэл төр барьсан түүхтэй.
0 Сэтгэгдэл
























