Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт 64 хувьтай байна
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
УУРХАЙЧДЫН УСАН БАССЕЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Нүүдэлчдийн язгуур өв, хөгжмийн нэгэн чухал соёл "Аман хэл хуур"-ын өдөр энэ сарын 30-нд тохионо
Умард Солонгос олзолсон хөлөг онгоцоо АНУ-д хэзээ ч буцааж өгөхгүй

БНАСАУ-ын эсрэг хоригоо чангатгахыг АНУ-ын Колорадо мужийн эрх баригчид Ерөнхийлөгч Барак Обамад уриалсны хариуд Умард Солонгосын тал 1968 онд олзолж авсан “Пуэбло” хөлөг онгоцыг хэзээ ч эргүүлэн өгөхгүй гэж мэдэгдсэнийг тус улсын төв хэвлэл “Нодон синмун” сонин мэдээллээ.
Колорадо мужийн хууль тогтоогчид энэ хөлгийг солонгосчууд саатуулан олзолсон нэгдүгээр сарын 23-ныг Пуэблогийн өдөр болгон жил бүр тэмдэглэж байх, хөлгийг эргүүлэн авахын тулд БНАСАУ-д шахалт үзүүлэхийг Барак Обамагаас хүссэн юм.
Колорадо мужийн Пуэбло хотын нэрийг өгсөн, Тэнгисийн цэргийн тагнуулын энэ хөнгөн хөлгийг 1968 оны нэгдүгээр сарын 23-нд Солонгосын Ардын армийн хилчид өөрийнхөө усан хилийн орчмоос саатуулан олзолсон юм. Тэр үеэр хөлгийн багийн нэг гишүүн амь үрэгдэж, 82 хүнийг нь баривчилсан ч 11 сарын дараа суллаж АНУ-д хүлээлгэн өгсөн байна.
АНУ-ын Тэнгисийн цэргийн бүрэлдхүүнд өнөө хүртэл бүртгэлтэй байгаа энэ хөлгийн тухайд “Нодон синмун” сонин “Тагнуулын цахилгаан тоног төхөөрөмж, нууц баримт бичиг, манай усан хилд нэвтэрч баатарлаг цэргүүдэд олзлогдсон хөлөг онгоцыг хэзээ ч эргүүлэн өгөхгүй” гэж бичжээ. Мөн “манай бүгд найрамдах улсын тусгаар тогтнолд халдсан хэн бүхэнд ийм хайр найргүй цохилт өгөх болно” гэсэн байна.
48 жилийн өмнө Умардынхны олзолсон Пуэбло хөнгөн хөлөг онгоц өнөө хүртэл Пеньян хот дахь Тэдонган голын эрэг дээр зогсч БНАСАУ-ын “америкийн империализмыг ялсны бэлгэ тэмдэг, үзмэр болж байгаа юм.

0 Сэтгэгдэл