96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Эксперт: Зэвсгийн наймаагаар Орос, АНУ тэргүүлсэн хэвээр

2004 оноос хойш манай гариг дээрх зэвсгийн наймаа үргэлж өсч 2011-2015 онд гэхэд л өмнөх таван жилийнхээсээ 14 хувь өссөн дүнтэй байна.
Дэлхий дээр зэвсэг худалдаалах хэмжээгээрээ АНУ, ОХУ эхний байраа хадгалсаар байна гэж Стокгольмын олон улсын судалгааны хүрээлэнгийн илтгэлд дурджээ. Манай гариг дээр худалдаалж байгаа нийт зэвсгийн 33 хувийг АНУ гаргаж байгаа бол 25 хувийг ОХУ нийлүүлж байна гэнэ.
АНУ-ын гол худалдан авагчид нь Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират, Турк, ойрхи дорнодын орнууд байна. Сүүлийн таван жилд АНУ-ын худалдалдаг зэвсгийн хэмжээ 27 хувиар өсчээ.
Хоёрдугаар байрт ОХУ орж өнгөрсөн таван жил энэ улсын зэвсгийн худалдаа 28 хувь өссөн гэж байна. Оросын зэвсгийн гол худалдан авагчид нь Энэтхэг, Хятад, Вьетнам улсууд.
Зэвсэг хамгийн их худалдаалдаг орнуудын жагсаалтын гуравдугаарт Хятад, дөрөвт Франц, айргийн тавдл Герман улс орж байна.
Энэ илтгэлд Орос улс дэлхийн 50 улс, мөн Украины дорнодод байлдаж байгаа босогчдод зэвсэг нийлүүлдэг гэж тэмдэглэжээ. Оросын зэвсгийн 39 хувийг Энэтхэг улс худалдаж авдаг байна.
Сүүлийн таван жилд хамгийн их зэвсэг худалдан авсан улс орнуудын жагсаалтыг Энэтхэг, Хятад, Австрали, Пакистан, Вьетнам, Өмнөд Солонгос тэргүүлж байна.

0 Сэтгэгдэл
иргэн
Бусад жижиг улсуудыг хориглоод, элдэв саад тавиад байдаг мөртлөө хамгийн их зэвсэгийн наймаа хийдэг нь АНУ, ингэхийн тулд тэд дэлхийн өнцөг булан бүрт дайн хийж, өдөөж явдаг бохир заваан гадаад бодлоготой улс юм даа.
2016.02.23