96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Геофизикчид: Ким Чен Ун галт уул сэрээж, аюул дагуулж магадгүй

БНАСАУ газар доор цөмийн зэвсэг туршиж байгаа нь Умардын нутагт байдаг том галт уулыг сэрээж энэ нь зөвхөн Солонгосын хойгт төдийгүй Япон Хятадад аюул учруулж мэднэ гэж геофизикчид үзэж байна. Өмнөд Солонгосын Ёнсе их сургуулийнэрдэмтэд ингэж үзэж байгаагаа Scientific Reports сэтгүүлд нийтэлжээ.
Умард Солонгос 2006, 2009, 2013 онуудад Пангри полигонд газар доор цөмийн зэвсэг туршсан нь Солонгосын хойгийн хамгийн өндөр цэг болдог 2700 метр өндөртэй Пэктусан галт уулаас ердөө 115 км зайтай юм. Хамгийн сүүлд 1903 онд оргилж байсан, ажиллагаатай энэ галт уулын орчим магмын дөл нэмэгдэж байгааг энэ эрдэмтэд бүртгэжээ. Үүнийг тэд газар доорхи цөмийн туршилтын түлхэлт нөлөөлж байж болзошгүй гэж үзэж байгаа юм байна.
Үүүнээс үүдээд асар хүчтэй газар хөдлөл болохыг үгүйсгэхгүй, газар доорхи түлхэлт нь ямар хүчтэй байхыг хэн төсөөлөхгүй гэж байна.

Эрдэмтэд Умард Солонгосын эрх баригчдын газар доорхи цөмийн туршилт нь газрын доорхи түлхэлтийг байнга нэмэгдүүлж байгаа гээд 2006 онд 4,3 магнитуд байсан бол 2013 оны цөмийн туршилтын дараа 5,1 магнитуд болж нэмэгдсэн гэсэн баримт дурджээ.
Эрдэмтэд бас Пэктусан галт уул 946 онд оргилсон нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн хүчтэй оргилолтын нэг байсан гэдгийг дурдсан байна. Тэгэхэд зөвхөн Солонгос ч биш Японы умард нутаг бүхэлдээ таван см үнсэнд хучигдаж байсан гэдгийг сануулжээ.
Хамгийн сүүлд нь эрдэмтэд галт уул оргилох нь газар хөдлөлтэй холбоотой гэж байна.

0 Сэтгэгдэл