БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Дрю Бэрримор 41 нас хүрч байна
Чарлигийн шаргал үст халуухан сахиусан тэнгэр Дрю Бэрримор энэ өдөр 41 нас хүрч байна. Жүжигчин, зохиолч, найруулагч, продюсер, фото моделиор ажилладаг тэрээр хүүхэд ахуйдаа алдарт найруулагч Стивен Спилбергийн “E.T The Extra terrestrial” уран сайхны кинонд тоглож, ирээдүйд инээдмийн гайхалтай сайн жүжигчин болохоо харуулсан байдаг. Тэрээр 20 насандаа алдарт жүжигчин Вүүпи Голдберг, Мэри лу Паркер нартай “Boys on the side” инээдмийн драмд хамтран тоглож, үүний дараа “Хуримын дуучин”, “Анхны 50 болзоо” зэрэг романтик инээдмийн уран бүтээлд тоглосон юм.

Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Sacramento Kings” багийн ес дугаартай мэргэжлийн сагсан бөмбөгийн тоглогч Ражон Рондо 1986 оны энэ өдөр Кэнтуккийн Луйсвиллд мэндэлжээ. 2008 онд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны аварга шалгаруулах тэмцээн, хоёр жилийн дараа “NBA All star”-д “Boston Celtics” багаас анхлан оролцож байсан тэрээр үндэсний сагсан бөмбөгийн холбооны аварга шалгаруулах 2010 оны тэмцээнд бөмбөг таслалт, хоёр жилийн дараа мөн тэмцээнд оновчтой дамжуулалтын тоогоороо тэргүүлсэн байдаг. Өнгөрсөн улиралд тэрээр Бостон Сэлтиксээс Даллас Мавериксэд худалдагдаж, энэ улиралд Сакраменто Кингс багт тоглохоор гэрээ үзэглэсэн юм.

0 Сэтгэгдэл