БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Хятадын кино зах зээл Хойд Америкийг бут ниргэв
Эдийн засгийн эрчимтэй өсөлтөөрөө дэлхийд тэргүүлж буй Хятад улс кино урлагийн ертөнцөд ч цахиур хагалж эхэллээ. Тодруулбал, “Variety”, “Hollywood reporter” сэтгүүлд мэдээлснээр энэ сарын 8-14-нд бүх Хятад даяарх кино театруудын кассын орлого 543.0 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны сүүлээр тогтоосон хойд Америкийн кино театруудын дээд амжилтыг эвдлээ. 2015 оны арванхоёрдугаар сарын 26-наас энэ оны нэгдүгээр сарын 1 хүртэлх хугацаанд АНУ, Канадын кино театруудын орлого 529.6 сая ам.доллараар хэмжигдсэн нь кино урлагийн түүхэн дэх хамгийн дээд амжилт хэмээн бүртгэгдээд байсан ч ердөө хоёрхон сарын дараа ийн эвдэгдлээ.
Барууны тэр дундаа хойд Америкийн кино зах зээлийг бут ниргэсэн Хятадын эл амжилт таван киноны орлогоос бүрдсэн бөгөөд гурав нь хятад кино байсан юм. Кино долоо хоног дуусч нийт орлогын хэмжээг тогтооход “Лусын дагина” кино 275 сая ам.доллар, “Вегасаас Макао руу” 120 сая, “Тансан лам баруун этгээдэд зорчсон нь” буюу “Бичний хаан” кино 117 сая ам.долларын орлого цуглуулсан байна.
Эдийн засгийн эрчимтэй өсөлтөөрөө дэлхийд тэргүүлж буй Хятад улс кино урлагийн ертөнцөд ч цахиур хагалж эхэллээ. Тодруулбал, “Variety”, “Hollywood reporter” сэтгүүлд мэдээлснээр энэ сарын 8-14-нд бүх Хятад даяарх кино театруудын кассын орлого 543.0 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны сүүлээр тогтоосон хойд Америкийн кино театруудын дээд амжилтыг эвдлээ. 2015 оны арванхоёрдугаар сарын 26-наас энэ оны нэгдүгээр сарын 1 хүртэлх хугацаанд АНУ, Канадын кино театруудын орлого 529.6 сая ам.доллараар хэмжигдсэн нь кино урлагийн түүхэн дэх хамгийн дээд амжилт хэмээн бүртгэгдээд байсан ч ердөө хоёрхон сарын дараа ийн эвдэгдлээ.Барууны тэр дундаа хойд Америкийн кино зах зээлийг бут ниргэсэн Хятадын эл амжилт таван киноны орлогоос бүрдсэн бөгөөд гурав нь хятад кино байсан юм. Кино долоо хоног дуусч нийт орлогын хэмжээг тогтооход “Лусын дагина” кино 275 сая ам.доллар, “Вегасаас Макао руу” 120 сая, “Тансан лам баруун этгээдэд зорчсон нь” буюу “Бичний хаан” кино 117 сая ам.долларын орлого цуглуулсан байна.
0 Сэтгэгдэл
























