УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Б.Сумъяа: Медаль авах зорилготой байснаас түрүүлнэ гэж төсөөлөөгүй
Б.БУЯНДАЛАЙ
“Лиллехаммер-2016” залуучуудын өвлийн II олимпын наадамд Олон улсын хэмжээний мастер Б.Сумъяа түрүүлж, Монгол Улсаас төрсөн анхны өвлийн олимпын аварга болсон нь энэ долоо хоногт спортын ертөнцөд өрнөж буй хамгийн том дуулиан болоод байгаа билээ. Тэрээр холимог хосын төрөлд Итали, БНХАУ, БНСУ-ын тамирчидтай хамт оролцон, алтан медалиар энгэрээ мялаасан юм. Тэр тусмаа тэд “Алдар” спорт хорооны дасгалжуулагч Д.Энхбаярын удирдлага дор оролцон, ийнхүү түрүүлсэн нь нутаг нэгтнүүдийнхээ бахархлыг улам их төрүүлсэн нь мэдээж. Түүхэн амжилтын эзэн болсон Д.Сумъяатай цахим хаягаар нь холбогдон ярилцсанаа хүргэе.

-Юуны өмнө Монгол Улсын өвлийн олимпын анхны аварга болсонд баяр хүргэе.
-Баярлалаа. Анхны олимпдоо оролцон, аваргалсандаа баяртай байна. Энэ тэмцээнээс медаль авах, хувийн амжилтаа ахиулах зорилготой байснаас түрүүлнэ гэж төсөөлөөгүй. Баг бүрдсэний дараа “Мундаг тамирчидтай нэг баг боллоо. Одоо л энэ боломжийг алдаж болохгүй. Багийн төрөлд хүн бүрийн амжилт чухал. Хичээнэ, чи чадна аа” гэж өөрийгөө хурцалсан.
Танай сониноор уламжлан хамгийн түрүүнд Монголын үндэсний олимпын хороо, Монголын тэшүүрийн холбоо, Ч.Наранбаатар даргатай “Олимп хөгжил” сан, намайг энэ спортод анх хөтлөн оруулж, “А” үсэг заасан Гавьяат тамирчин Л.Цэнд, ОУХМ Мандах, Нацагдорж, өнөөгийн гаргаад буй амжилтын маань үндэс болж, энэ тэмцээнд дасгалжуулж байгаа Д.Энхбаяр багшдаа болон үргэлж тусалж, дэмждэг гэр бүлийнхэн, найз нөхөд, тэшүүрийн спорт сонирхдог монголчууддаа маш их баярлаж явдгаа илэрхийлье.
-Медалиа зүүж, шагналын тавцанд зогсч байхад хамгийн түрүүнд юу бодогдож байв?
-Эх орон, ээж аав, багш нараараа л их бахархдаг юм байна.
-Олимпын аварга болсон баярт мэдээгээ хамгийн түрүүнд хэнд дуулгасан бэ. Магадгүй гэр бүлийнхэнтэйгээ холбогдсон байх?
-Тэгсэн. Шагналын тавцанд гарахын өмнө ээж рүүгээ “Охин нь олимпын аварга болчихлоо” гэж мессэж бичсэн. Гэтэл гэрийнхэн аль хэдийнэ интернэтээр мэдчихсэн байсан. “Мундаг охиноороо бахархаж байна. Ингээд олимпын аварга охинтой боллоо” гээд аав, ээж хоёр маань их баярласан. Маш олон хүн утас, цахим ертөнцөөр холбогдож баяр хүргэж байна.
-Олимпын өмнөх бэлтгэлээ хэрхэн базаасан бэ?
-Энэ оны эхээр БНХАУ-д 21 хоног хамтарсан бэлтгэл хийсэн.
-Дасгалжуулагч болон багийн бүрэлдэхүүнийг хэрхэн сонгодог нь сонирхол татаж байна?
-15-нд болсон 1500 метрийн уралдааны дараа тамирчдыг амжилтаар нь эрэмбэлж, цаанаас автоматаар хуваарилсан. Харин дасгалжуулагчийг сугалаагаар хуваарилахад манай багийн дасгалжуулагчаар Д.Энхбаяр багш сонгогдсон. Бид бэлтгэлээ 16-нд базаасан. Манай багийнхны хувьд энэ тэмцээнээс ганцаарчилсан төрөлд Италийн Б.Ноеми 1500 м-т, БНСУ-ын Чүн Жэ Вүн 500 м-т хүрэл медаль аваад байна. Харин БНХАУ-ын Шень Хань Ян багийнхаас өөр төрөлд медаль аваагүй ч холын зайд өндөр амжилт гаргадаг гэнэ лээ.
-Гараанд гарахын өмнө багш тань танд юу гэж захиж, зөвлөсөн бэ?
-Тамирчин бүрийн хичээл зүтгэлээс багийн амжилт шалтгаалдаг учир бусдынхаа итгэлийг алдахгүйг хичээсэн. Багш маань ч “Миний охин гарааны хурдаа сайн авах хэрэгтэй. Бүх зүйл чамаас шалтгаална. Өөртөө итгэлтэй бай” гэж захьсан.
-Олимпын наадам учир сандарч, догдолж байсан болов уу?
-Нэлээд сандарлаа. Би гуравдугаар гараанд гарсан л даа. Манай баг эхний гараанаас л өнгөлж эхэлсэн учир тэргүүллээ алдахгүй байх нь чухал байсан. Хамгийн сүүлийн гараа хүртэл хошуучлахад “Ямар ч байсан медаль авах нь. Түрүүлчих юмсан” гэж их бодогдсон.
-Та ганцаарчилсан төрлийн 500 м-т 21, 1500 м-т 24 дүгээр байрт шалгарсан. Өөрийн амжилтаа хэрхэн дүгнэж байна вэ?
-Сэтгэл хангалуун байна. 500 м-т өөрийн эзэмшдэг өсвөр үе, насанд хүрэгчдийн улсын рекордоо шинэчилсэн.
-19-нд бөөн гараатай уралдаанд оролцоно. Медальт байрт шалгарахыг зорьж байгаа нь мэдээж. Бэлтгэлээ хэрхэн хангаж байгаа вэ?
-Энэ тэмцээнээс их зүйл сурч, туршлага хуримтлуулж байна. Хувийн амжилтаа ахиулах, аль болох медальт байрт шалгарахын төлөө хичээнэ ээ.

-Ойрын хугацаанд оролцохоор төлөвлөсөн өөр тэмцээн бий юу?
-Энэ сарын 27-28-нд болох өсвөрийн УАШТ, гуравдугаар сарын 6-7-нд болох Бүх ард түмний спартикиадад оролцох төлөвлөгөөтэй байгаа.
-Өмнө нь, олимпын аварга болохыг мөрөөдөж байсан нь дамжиггүй. Цаашдын зорилгоо хэрхэн харж, төлөвлөж байна вэ?
-Залуучуудын олимпын аварга болж том давааны ард гарлаа. Одоо насанд хүрэгчдийн олимпын аварга болох зорилго тавьсан. Бэлтгэлийн орчин сайжирч, би л уйгагүй хичээж, хоёргүй сэтгэлээр зүтгэж чадвал боломж байгаа. Харин ойрын хугацааны зорилго гэвэл гуравдугаар сарын 17-21-нд Канадад болох олон улсын тэмцээнд оролцохыг хүсч байна.
-“Лиллехаммер 2016” 21-нд өндөрлөнө. Эх орондоо хэзээ ирэх вэ?
-24-нд очно.
Uneheer mundag blaa,. Sumyagaaraa mash ih baharhaj bn
-Аав, ээж хоёр маань “Олимпын аварга охинтой боллоо” гээд
их баярлаж байна-
их баярлаж байна-
Б.БУЯНДАЛАЙ
“Лиллехаммер-2016” залуучуудын өвлийн II олимпын наадамд Олон улсын хэмжээний мастер Б.Сумъяа түрүүлж, Монгол Улсаас төрсөн анхны өвлийн олимпын аварга болсон нь энэ долоо хоногт спортын ертөнцөд өрнөж буй хамгийн том дуулиан болоод байгаа билээ. Тэрээр холимог хосын төрөлд Итали, БНХАУ, БНСУ-ын тамирчидтай хамт оролцон, алтан медалиар энгэрээ мялаасан юм. Тэр тусмаа тэд “Алдар” спорт хорооны дасгалжуулагч Д.Энхбаярын удирдлага дор оролцон, ийнхүү түрүүлсэн нь нутаг нэгтнүүдийнхээ бахархлыг улам их төрүүлсэн нь мэдээж. Түүхэн амжилтын эзэн болсон Д.Сумъяатай цахим хаягаар нь холбогдон ярилцсанаа хүргэе.

-Юуны өмнө Монгол Улсын өвлийн олимпын анхны аварга болсонд баяр хүргэе.
-Баярлалаа. Анхны олимпдоо оролцон, аваргалсандаа баяртай байна. Энэ тэмцээнээс медаль авах, хувийн амжилтаа ахиулах зорилготой байснаас түрүүлнэ гэж төсөөлөөгүй. Баг бүрдсэний дараа “Мундаг тамирчидтай нэг баг боллоо. Одоо л энэ боломжийг алдаж болохгүй. Багийн төрөлд хүн бүрийн амжилт чухал. Хичээнэ, чи чадна аа” гэж өөрийгөө хурцалсан.
Танай сониноор уламжлан хамгийн түрүүнд Монголын үндэсний олимпын хороо, Монголын тэшүүрийн холбоо, Ч.Наранбаатар даргатай “Олимп хөгжил” сан, намайг энэ спортод анх хөтлөн оруулж, “А” үсэг заасан Гавьяат тамирчин Л.Цэнд, ОУХМ Мандах, Нацагдорж, өнөөгийн гаргаад буй амжилтын маань үндэс болж, энэ тэмцээнд дасгалжуулж байгаа Д.Энхбаяр багшдаа болон үргэлж тусалж, дэмждэг гэр бүлийнхэн, найз нөхөд, тэшүүрийн спорт сонирхдог монголчууддаа маш их баярлаж явдгаа илэрхийлье.
-Медалиа зүүж, шагналын тавцанд зогсч байхад хамгийн түрүүнд юу бодогдож байв?
-Эх орон, ээж аав, багш нараараа л их бахархдаг юм байна.
-Олимпын аварга болсон баярт мэдээгээ хамгийн түрүүнд хэнд дуулгасан бэ. Магадгүй гэр бүлийнхэнтэйгээ холбогдсон байх?
-Тэгсэн. Шагналын тавцанд гарахын өмнө ээж рүүгээ “Охин нь олимпын аварга болчихлоо” гэж мессэж бичсэн. Гэтэл гэрийнхэн аль хэдийнэ интернэтээр мэдчихсэн байсан. “Мундаг охиноороо бахархаж байна. Ингээд олимпын аварга охинтой боллоо” гээд аав, ээж хоёр маань их баярласан. Маш олон хүн утас, цахим ертөнцөөр холбогдож баяр хүргэж байна.
-Олимпын өмнөх бэлтгэлээ хэрхэн базаасан бэ?
-Энэ оны эхээр БНХАУ-д 21 хоног хамтарсан бэлтгэл хийсэн.
-Дасгалжуулагч болон багийн бүрэлдэхүүнийг хэрхэн сонгодог нь сонирхол татаж байна?
-15-нд болсон 1500 метрийн уралдааны дараа тамирчдыг амжилтаар нь эрэмбэлж, цаанаас автоматаар хуваарилсан. Харин дасгалжуулагчийг сугалаагаар хуваарилахад манай багийн дасгалжуулагчаар Д.Энхбаяр багш сонгогдсон. Бид бэлтгэлээ 16-нд базаасан. Манай багийнхны хувьд энэ тэмцээнээс ганцаарчилсан төрөлд Италийн Б.Ноеми 1500 м-т, БНСУ-ын Чүн Жэ Вүн 500 м-т хүрэл медаль аваад байна. Харин БНХАУ-ын Шень Хань Ян багийнхаас өөр төрөлд медаль аваагүй ч холын зайд өндөр амжилт гаргадаг гэнэ лээ.
-Гараанд гарахын өмнө багш тань танд юу гэж захиж, зөвлөсөн бэ?-Тамирчин бүрийн хичээл зүтгэлээс багийн амжилт шалтгаалдаг учир бусдынхаа итгэлийг алдахгүйг хичээсэн. Багш маань ч “Миний охин гарааны хурдаа сайн авах хэрэгтэй. Бүх зүйл чамаас шалтгаална. Өөртөө итгэлтэй бай” гэж захьсан.
-Олимпын наадам учир сандарч, догдолж байсан болов уу?
-Нэлээд сандарлаа. Би гуравдугаар гараанд гарсан л даа. Манай баг эхний гараанаас л өнгөлж эхэлсэн учир тэргүүллээ алдахгүй байх нь чухал байсан. Хамгийн сүүлийн гараа хүртэл хошуучлахад “Ямар ч байсан медаль авах нь. Түрүүлчих юмсан” гэж их бодогдсон.
-Та ганцаарчилсан төрлийн 500 м-т 21, 1500 м-т 24 дүгээр байрт шалгарсан. Өөрийн амжилтаа хэрхэн дүгнэж байна вэ?
-Сэтгэл хангалуун байна. 500 м-т өөрийн эзэмшдэг өсвөр үе, насанд хүрэгчдийн улсын рекордоо шинэчилсэн.
-19-нд бөөн гараатай уралдаанд оролцоно. Медальт байрт шалгарахыг зорьж байгаа нь мэдээж. Бэлтгэлээ хэрхэн хангаж байгаа вэ?
-Энэ тэмцээнээс их зүйл сурч, туршлага хуримтлуулж байна. Хувийн амжилтаа ахиулах, аль болох медальт байрт шалгарахын төлөө хичээнэ ээ.

-Ойрын хугацаанд оролцохоор төлөвлөсөн өөр тэмцээн бий юу?
-Энэ сарын 27-28-нд болох өсвөрийн УАШТ, гуравдугаар сарын 6-7-нд болох Бүх ард түмний спартикиадад оролцох төлөвлөгөөтэй байгаа.
-Өмнө нь, олимпын аварга болохыг мөрөөдөж байсан нь дамжиггүй. Цаашдын зорилгоо хэрхэн харж, төлөвлөж байна вэ?
-Залуучуудын олимпын аварга болж том давааны ард гарлаа. Одоо насанд хүрэгчдийн олимпын аварга болох зорилго тавьсан. Бэлтгэлийн орчин сайжирч, би л уйгагүй хичээж, хоёргүй сэтгэлээр зүтгэж чадвал боломж байгаа. Харин ойрын хугацааны зорилго гэвэл гуравдугаар сарын 17-21-нд Канадад болох олон улсын тэмцээнд оролцохыг хүсч байна.
-“Лиллехаммер 2016” 21-нд өндөрлөнө. Эх орондоо хэзээ ирэх вэ?
-24-нд очно.
0 Сэтгэгдэл
сод
Баяр хүргье. Энэ амжилт нь манай залуучууд чадалтай шүү гэдгийгхаруулсан нэг тохиолдол. Улс орон зөв явбалмонголчууд ямарч төрөлд хэзээ ч амжилт гаргаж чадна гэдгийг дахин харууллаа. Охиндоо дахин амжилт хүсье.
2016.02.20
2016.02.19
























