Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Монгол Улсаас залуучуудын өвлийн олимпын аварга төрлөө

Б.БУЯНДАЛАЙ
Энэ сарын 12-нд эхэлсэн “Лиллехаммер-2016” залуучуудын өвлийн II олимпын наадам Норвеги улсад үргэлжилж байна. Өчигдөр болсон тэшүүрийн холимог багийн төрөлд “Алдар” спорт хорооны тамирчин, Олон улсын хэмжээний мастер Б.Сумъяа Итали, БНСУ, БНХАУ-ын тамирчидтай хамт оролцон түрүүлж, Монгол Улсын анхны өвлийн олимпын аварга боллоо. Энэ жил 17 настай тэрбээр оны өмнө болсон залуучуудын Дэлхийн цомын цуврал, олимпын эрх олгох тэмцээнээс “Лиллехаммер-2016”-д оролцох “тийз”-ээ авсан билээ. Ингэхдээ мөсөн дээрх бэлтгэлээ БНСУ-д ес хоног базаасан юм.

МТХ өнгөрөгч нэгдүгээр сард Хандгайтад мөс тавьсан. Үүний улмаас Б.Сумъяа эх орондоо мөсөн дээр бэлтгэл базааж амжилгүй БНХАУ-ын Чанчүньд 14 хоног бэлтгэл хийж ийнхүү 70 орны 1100 тамирчныг өнгөллөө.

Тэрбээр 2008 оноос хойш Л.Цэнд, Д.Энхбаяр нарын удирдлага дор тэшүүрээр хичээллэж буй. Ирээдүйд хуульч болохыг мөрөөддөг тэрээр “Mongolia Open”-оос гурван алт, хоёр мөнгө, Хүүхдийн спортын V их наадмаас таван алт, УАШТ-ий насанд хүрэгчдийн ангиллаас нэг хүрэл, өсвөр үе, залуучуудаас зургаан алт, зургаан мөнгө, гурван хүрэл медальтай. Тэшүүрийн спортын хажуугаар Д.Нармандах дасгалжуулагчийн удирдлага дор дугуйн спортоор хичээллэдэг. УАШТ-д насанд хүрэгчдээс гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль авсан тэрээр өсвөрийн ангиллын Монгол Улсын рекордыг 18 удаа шинэчилсэн. Өдгөө 500 метрт 43.79, 1000 метрийн зайнд 1.24.65, 3000 метрт 4.49.10 секундын амжилтаар улсынхаа рекордыг эзэмшдэг. Тэмцээн энэ сарын 21-нд өндөрлөж, бусад төрлийн аваргууд тодорно.

0 Сэтгэгдэл