Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАХН-ын Санхүү хариуцсан нарийн бичгийн дарга П.Цогтбаатарыг саатуулав
Т.ЦЭЛМЭГ

МАХН-ынхан сүүлийн үед нэлээд барцадтай байна. АТГ-аас ажлынх нь өрөөнд сүр дуулиан болж баривчилсан Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамба намынхаа дарга Н.Энхбаяр болон бусад хүмүүсийн талаар нэлээд ноцтой мэдээлэл дэлгэсэн. Санхүүжилт хэмээн нэгэн иргэнээс өгсөн мөнгийг үнэхээр МАХН-ын дансанд орсон эсэхийг шалгахаар АТГ-ынхан ажиллаж эхлээд буй. Тэд шалгалт хийхээр тус намын дансыг хааж, санхүүгийн бичиг баримтуудыг хураасан тухай мэдээлэл гарсан. Тэгвэл уржигдар орой МАХН-ын Санхүү хариуцсан нарийн бичгийн дарга П.Цогтбаатарыг АТГ-аас саатуулсан байна.

Г.Шийлэгдамбын өгсөн мэдээллийн мөрөөр авлигын хэрэгт холбогдуулан баривчлан ШШГЕГ-ын харьяа урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулсан мэдээлэл гарав. МАХН-ынхан энэ талаар няцаасан мэдээлэл өгөөгүй бөгөөд зарим эх сурвалжийн дурдсанаас үзвэл баривчлагдсан нь үнэн бололтой. Түүнээс гадна тус намын хэд хэдэн албан тушаалтнаас АТГ-ынхан байцаалт авсан гэнэ.

П.Цогтбаатар нь Баянгол дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан. 2012 оноос хойш МАХН-ын Санхүү хариуцсан нарийн бичгийн даргын алба хашиж байгаа юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан