96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
БНАСАУ их удирдагч, эцэг Ким Чен Ирийн төрсөн өдрийг тэмдэглэлээ

Умард Солонгос хоёрдугаар сарын эхний хагаст улс орон даяараа улсынхаа гол баярын нэг Ким Чен Ирийн төрсөн өдрийг тэмдэглэж хоёрдугаар сарын 16-ны мягмар гарагт гол арга хэмжээ нь боллоо.

Телевиз, радиогийн хөтлөгч “Манай эх оронд дайсагнасан АНУ-ын бодлогын эсрэг улс орныхоо тусгаар тогтнолыг хамгаалан бэхжүүлж ирсэн ардын эрхт бүгд найрамдах улсын удирдагч асан Ким Чен Ирийнхээ гавьяаг үеийн үед дурсан санаж байх болно” гэж уншсанаар арга хэмжээ эхэлсэн байна.
Нийслэлийн болон хотуудын төв талбайд олон мянган хүний цуглаан болж улс орныхоо удирдагчдад үнэнчээ илэрхийлжээ.
Албан ёсны түүх бичлэгээр бол 74 жилийн тэртээ партизаны лагерьт аугаа удирдагч Ким Чен Ир мэндэлсэн гэдэг.
Солонгосчуудын сэтгэл зүрхэнд Ким Чен Ир мөнх амьд

“Ким Чен Ир өөрийн эх орноо аль ч улстай харьцуулшгүй цэргийн том гүрэн болгож, БНАСАУ-ыг хамгийн баян, хүчирхэг социалист улс болгох хэтийн төлөвлөгөөг боловсруулсан удирдагч” гэж БНАСАУ-ын Ардын Дээд хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам Пеньянд болсон баярын хурал дээр хэлжээ. Тэрээр цааш нь “Улс орны гэрэлт ирээдүйн баталгаа болсон өнөөгийн удирдагч Ким Чен Уныг бүх ард түмнээрээ тойрон хүрээлэхийг уриалсан байна. Мөн Ким Чен Ир удирдагч Солонгосын ард түмний сэтгэл зүрхэнд мөнх амьд гээд түүний төрсөн нь Солонгосын хувьд их хувь заяа, манай гаригийн аугаа их баяр” гэжээ.
Пеньян баярласан хүмүүсийн хөлд дарагдлаа

Нийслэл хотын гудамжаар дүүрэн Солонгосын хөдөлмөрийн намын алх хадуур бүхий далбаа, улаан туг хийсгэж, баярын арга хэмжээнд оролцох гэсэн хүмүүсийн урсгалд дарагдсан байна.

Хүн бүр л өглөөнөөс эхлэн “XXI зууны нар”, “Оддыг заагч”,”Ард түмний эцэг” Ким Чен Ирийн төрсөн өдрийн баярын арга хэмжээнүүдэд оролцохоор хөөр баяр болон яарцгааж байлаа.

Орон даяар кино наадам, үзэсгэлэн, концерт, циркийн үзүүлбэр тоглож гадаадын ЭСЯ, дипломат төлөөлөгчдийн газрынхныг урин Ким Чен Ир удирдагчид хүндэтгэл үзүүлэн зураг хөрөг, хөшөөнд нь цэцэг өргөж байлаа.

Пеньяны Мөсөн ордонд гадаадын тамирчид оролцсон уран гулаглтын тэмцээн болж орой нь нисйлэлийн төв талбайд олон нийтийн бүжиг болоход хэдэн зуун мянган хүн очсон байна. Дараа нь олон нийтийн өргөн зугаалга болжээ.


хойд солонгосчууд Нэг дарангуйлагчдыг тахин шүтэх нь үнэхээр өрөвдөлтэй.
Bayarlaj baigaa, bid nar sayakhan manai augaa ikh MAHN mandtugai, capitalism sunutugei geed l bayarlaad l bugdeeree alkhaj yavlaa!!! Daa, martakh khugatsaa ch unguruugui bna!
Хойд солонгосчууд хэзээ нойрноосоо сэрцгээнэ дээ. Хонхны дуу л хэрэгтэй байгаам даа.
дарангуйлагч.
Баярлалаж байна гэх юм. Үнэн сэтгэлээсээ баярлаж байгаа хэдэн хүн байгаа болдоо

Умард Солонгос хоёрдугаар сарын эхний хагаст улс орон даяараа улсынхаа гол баярын нэг Ким Чен Ирийн төрсөн өдрийг тэмдэглэж хоёрдугаар сарын 16-ны мягмар гарагт гол арга хэмжээ нь боллоо.

Телевиз, радиогийн хөтлөгч “Манай эх оронд дайсагнасан АНУ-ын бодлогын эсрэг улс орныхоо тусгаар тогтнолыг хамгаалан бэхжүүлж ирсэн ардын эрхт бүгд найрамдах улсын удирдагч асан Ким Чен Ирийнхээ гавьяаг үеийн үед дурсан санаж байх болно” гэж уншсанаар арга хэмжээ эхэлсэн байна.
Нийслэлийн болон хотуудын төв талбайд олон мянган хүний цуглаан болж улс орныхоо удирдагчдад үнэнчээ илэрхийлжээ.
Албан ёсны түүх бичлэгээр бол 74 жилийн тэртээ партизаны лагерьт аугаа удирдагч Ким Чен Ир мэндэлсэн гэдэг.
Солонгосчуудын сэтгэл зүрхэнд Ким Чен Ир мөнх амьд

“Ким Чен Ир өөрийн эх орноо аль ч улстай харьцуулшгүй цэргийн том гүрэн болгож, БНАСАУ-ыг хамгийн баян, хүчирхэг социалист улс болгох хэтийн төлөвлөгөөг боловсруулсан удирдагч” гэж БНАСАУ-ын Ардын Дээд хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам Пеньянд болсон баярын хурал дээр хэлжээ. Тэрээр цааш нь “Улс орны гэрэлт ирээдүйн баталгаа болсон өнөөгийн удирдагч Ким Чен Уныг бүх ард түмнээрээ тойрон хүрээлэхийг уриалсан байна. Мөн Ким Чен Ир удирдагч Солонгосын ард түмний сэтгэл зүрхэнд мөнх амьд гээд түүний төрсөн нь Солонгосын хувьд их хувь заяа, манай гаригийн аугаа их баяр” гэжээ.
Пеньян баярласан хүмүүсийн хөлд дарагдлаа

Нийслэл хотын гудамжаар дүүрэн Солонгосын хөдөлмөрийн намын алх хадуур бүхий далбаа, улаан туг хийсгэж, баярын арга хэмжээнд оролцох гэсэн хүмүүсийн урсгалд дарагдсан байна.

Хүн бүр л өглөөнөөс эхлэн “XXI зууны нар”, “Оддыг заагч”,”Ард түмний эцэг” Ким Чен Ирийн төрсөн өдрийн баярын арга хэмжээнүүдэд оролцохоор хөөр баяр болон яарцгааж байлаа.

Орон даяар кино наадам, үзэсгэлэн, концерт, циркийн үзүүлбэр тоглож гадаадын ЭСЯ, дипломат төлөөлөгчдийн газрынхныг урин Ким Чен Ир удирдагчид хүндэтгэл үзүүлэн зураг хөрөг, хөшөөнд нь цэцэг өргөж байлаа.

Пеньяны Мөсөн ордонд гадаадын тамирчид оролцсон уран гулаглтын тэмцээн болж орой нь нисйлэлийн төв талбайд олон нийтийн бүжиг болоход хэдэн зуун мянган хүн очсон байна. Дараа нь олон нийтийн өргөн зугаалга болжээ.


0 Сэтгэгдэл
gangaa
teservel mundag tesereh baih daa
2016.02.18
2016.02.17
2016.02.17
2016.02.17
2016.02.17
2016.02.17
























