БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Хуурай аргаар нүүрс баяжуулна
М.ЖАВЗАНДУЛАМ
“Эрдэнэс Монгол” компани Японы “Нагата Инженеринг” компанитай хамтран хуурай аргаар нүүрс баяжуулах төслийн гэрээнд өчигдөр гарын үсэг зурлаа.
Гэрээнд гарын үсэг зурснаар Монгол Улсад туршилтын үйлдвэр байгуулах ажил эхэлж байгаа юм.
Монгол Улсын Уул уурхайн яам, Японы Шинэ эрчим хүч хөгжлийн Төв (NEDO) дэвшилтэт технологийг нутагшуулах зорилгоор харилцан ойлголцлын санамж бичгийг 2013 оны наймдугаар сарын 13-нд байгуулжээ.
Уул уурхайн сайд Р.Жигжид “Монгол Улсын Уул уурхайн яам, Японы Эдийн засаг, аж үйлдвэр худалдааны яам хамтран нүүрсийг хуурай аргаар баяжуулах технологийг 2013 оноос Монгол Улсад нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлэхээр харилцан тохиролцсон. Уг төслийг хэрэгжүүлэхээр “Эрдэнэс Монгол” компани, Японы “Нагата Инженеринг” компанитай хамтран гэрээ байгуулж байна. “Төслийг хэрэгжүүлснээр усны нөөцөөр хомс говийн бүсэд олон улсын жишигт нийцсэн, байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн хувьд чухал ач холбогдолтой нүүрс баяжуулах шинэ технологийг нэвтрүүлэх боломж бүрдлээ” гэсэн юм.
Жилд 300 мянган тонн нүүрс баяжуулах чадалтай туршилтын үйлдвэрийн технологи нь 10-35 мм ширхэглэлтэй нүүрсийг “Fluidized bed separator” /FBS/ төхөөрөмжөөр, 0,5-10 мм ширхэглэлтэй нүүрсийг “Air table” /AT/ төхөөрөмжөөр баяжуулах боломжтой юм.
“Монгол Улсын байгалийн нөөцийг оновчтой ашиглах, эдийн засгийн өсөлтийг хангах зорилгоор “Эрдэнэс Монгол” компанийг 2007 онд байгуулжээ. Энэхүү компани нь “Оюу толгой”, “Эрдэнэт” үйлдвэрийн хувьцааны тал хувь болон “Эрдэнэс Тавантолгой”, “Багануур”, “Шивээ Овоо” компаниас хувь эзэмшдэг юм.
Мөн Японы Шинэ эрчим хүч, аж үйлдвэрийн технологийн байгууллагын гүйцэтгэх захирал Мүнэхико Цүчияа “Хоёр жилийн өмнө Жигжид сайдтай уулзан энэхүү төслөө танилцуулж байсан. Өнөөдөр бодит ажил болон хэрэгжиж байгаад баяртай байна. Хамтран ажиллаж буй хоёр талын хүмүүст талархсанаа илэрхийлье” гэлээ.
NEDO нь Японы технологийн хөгжлийг дэмжих хамгийн том байгууллагуудын нэг юм. Боловсрол, аж үйлдвэр, уул уурхайн, эрчим хүчний салбарт голчлон үйл ажиллагаа явуулдаг. Одоогоор 55 төсөл дээр ажиллаж байна. Удахгүй Монгол Улсад байгаль орчинд халгүй технологийг нэвтрүүлнэ. Монгол Улс 1992 оноос хамтран ажиллах санал тавьснаар тухайн үед малчдад зориулан нарны гэрлийн антенн нэвтрүүлсэн. Хуурай аргаар нүүрс баяжуулах нь NEDO-ийн шинэ төсөл аж.
М.ЖАВЗАНДУЛАМ“Эрдэнэс Монгол” компани Японы “Нагата Инженеринг” компанитай хамтран хуурай аргаар нүүрс баяжуулах төслийн гэрээнд өчигдөр гарын үсэг зурлаа.

0 Сэтгэгдэл