96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Гуравдугаар сарын 5-нд дэлхий солиртой мөргөлдөх үү
Энэ бол цэвэр цул алтан солир байгаа юм.Дэлхий дээр унасан газар нь хэмжээгүй баян болно. Монголд хаана унагах вэ.
morgochoosei
Eh surwalj n assa. Mn yum bol oorsdoo zohiosiim bn l da
Bi teneg baij medeh ch iimerhuu niitlel bichsen ni yadag ch baisan nadaas deergui teneg l baih ni...!?!?!?!
Аюултай л хэрэг байна даа!!!
Yu bicheevee
Гуравдугаар сарын 5-нд манай гарагт хамгийн их ойртох 30 орчим метрийн диаметртэй солир дэлхийтэй мөргөлдөх магадлал бараг тэг хувьтай гэж Оросын Шинжлэх ухааны академийн Сансар судалгааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Натан Эйсмонт мэдээлжээ.

Челябинскийн солироос 10 метрээр том 30 орчим метрийн голчтой “2013 TX68” солир гуравдугаар сарын 5-нд дэлхийн хажуугаар маш ойрхон зайтай нисч өнгөрнө гэж АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төвийн цахим хуудсанд урьд нь мэдээлсэн байна. Тэнгэрийн биет болон манай гарагийн хоорондох зай 17 мянгаас 14 сая км байх аж. Ийм өөр дүгнэлт хийсний шалтгаан нь 2013 оны 10 дугаар сард уг солирыг илрүүлсний дараа эрдэмтдэд судалгаа хийхэд ердөө гурван өдөр байсан бөгөөд үүний дараа солирыг ажиглах боломжгүй болжээ.
Солирын нисч өнгөрөх замыг тодорхойлоход одон орончид тасралтгүй ажиллаж байгаа аж.
"Челябинск" солир дэлхийн агаар мандалд 2013 оны хоёрдугаар сарын 15-нд орж, агаар мандалд 30-50 км-ын өндөрт хүчтэй дэлбэрч, солирын хэлтэрхийнүүд Оросын Челябинск мужийн томоохон газар нутагт унасан байна. Солирын дэлбэрэлт Урал болон Казахстаны хойд нутагт хэдэн зуун мянган хүнд харагджээ. Солирын хамгийн том хэлтэрхий Чебаркуль нуур орчимд унасан байна.

0 Сэтгэгдэл
2016.02.06
2016.02.06
2016.02.05
2016.02.05
2016.02.05
2016.02.05