УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Олимпын өнгийг шинжих Парисын ”Их дуулга”
Ж.ГЭРЭЛЧУЛУУН
“Рио-2016” олимпын наадмын эрх олгох олон улсын цуврал тэмцээнүүд дөрөвдүгээр сарыг дуустал үргэлжилнэ. Эдгээрээс олимпын өмнөх сорилго гэгддэг Парисын “Их дуулга” тэмцээнээс олимпод зодоглох тамирчдын өнгийг шинжиж болдгоороо онцлогтой. Дөрвөн жилд нэг удаа тохиодог эл тэмцээнд улс орон бүр шигшээ багийн тамирчдаа бүрэн бүрэлдэхүүнээр нь оруулдаг. Тиймдээ ч олимпын наадмын өмнө тохиодог олон улсын чанартай хамгийн том тэмцээнүүдийн нэг билээ.

Энэ жилийн их дуулгад 96 орны эрэгтэй 386, эмэгтэй 224 нийт 610 цагаан өмсгөлтөн хүч үзэхээр мэдүүлгээ өгөөд буй. Манай жүдочдын хувьд шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцохоор Гавьяат тамирчин, улсын аварга О.Балжинням, гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од, ОУХМ Г.Дашдаваа нараар удирдуулан Парисын зүг хөлгийн жолоо залсан.
“Их дуулга”-аас энгэр хүндрүүлсэн тамирчин олимпын дэвжээнд одтой байдаг хэмээн жүдо сонирхогчид ярьдаг. Үнэхээр ч тив, дэлхийн шилдэгүүд чуулдагийн учир энэ тэмцээнд медальт байрт шалгарсан тамирчин олимпод юм дуулгана хэмээн хүлээлт үүсгэдэг. Манай жүдочдын хувьд хөнгөн жинд хүчтэй өрсөлдөгчийн тоонд зүй ёсоор багтаж буй. Учир нь, 48 кг-ын жинд зодоглох дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг жиндээ дэлхийн чансааг тэргүүлж байгаа бол гавьяат тамирчин Д.Сумъяа ч 57 кг-ын жинд нэгдүгээрт эрэмблэгдэж байна. Мөн эрэгтэйчүүдийн хамгийн өрсөлдөөнтэй жин болох 66 кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг хоёрдугаарт эрэмблэгдэж байгаа. Түүнчлэн, олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, гавьяат тамирчин С.Ням-Очир нар ч жиндээ жигд сайн барилдаан үзүүлж байгаа. Тиймээс манай бөхчүүдэд “Их дуулга”-ын татами элэгтэй байх аваас ирэх олимпод ч одтой байх болов уу.
Ингээд Парисын “Их дуулга”-д эх орноо төлөөлөх багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя.Эрэгтэй 60 кг-д гавьяат тамирчин Г.Болдбаатар, Д.Амартүвшин, 66 кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх, 73 кг-д гавьяат тамирчин С.Ням-Очир, ОУХМ Г.Одбаяр, 81 кг-ын жинд ОУХМ Н.Дагвасүрэн, О.Ууганбаатар, 90 кг-д ОУХМ Л.Отгонбаатар, -100 кг-д олимдын аварга, хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, +100 кг-д ОУХМ Б.Тэмүүлэн нар зодоглоно.
Харин эмэгтэйчүүдийн багт 48 кг-ын жинд гавьяат тамирчин, дэлхийн аварга М.Уранцэцэг, 52 кг-д гавьяат тамирчин М.Бундмаа, ОУХМ А.Цолмон, 57 кг-д гавьяат тамирчин Д.Сумъяа нар зодоглох бол 63 кг-д гавьяат тамирчин Ц.Мөнхзаяа, ОУХМ Ц.Цэрэнчимэд, -70 кг-д ОУХМ Ц.Наранжаргал, -78 кг-д ОУХМ П.Лхамдэгд, +78 кг-д ОУХМ О.Жавзмаа нар хүч үзнэ. Дашрамд, энэ сарын 6, 7-нд болох “Их дуулга”-ыг “C1” телевиз орон даяар шууд дамжуулан хүргэх юм байна.

0 Сэтгэгдэл