БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Р.Жигжид: Гацуурт ордын олборлолт жилийн дотор эхлэх байх
УИХ-ын чуулганаар Гацууртын ордыг ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулахаар шийдвэрлэж, төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоосонтой холбогдуулан Уул, уурхайн сайд Р.Жигжид мэдээлэл хийлээ. Энэ үеэр түүнээс зарим зүйлийг тодруулсан юм.

-Гацуурт ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар боллоо. Үр дүнг нь хэрхэн харж байгаа вэ?
-Маг чухал шийдвэр гарлаа гэж бодож байна. (Өнөөдөр) УИХ-ын гаргасан тогтоол нь хоёр заалттай. Нэгдүгээрт, Монгол Улсын төр тус ордын 34 хувийг эзэмших. Хоёрдугаарт, энэ төслийг хэрэгжүүлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн дагуу яриа хэлэлцээр хийж шийдвэрлэхийг Засгийн газарт даалгалаа. Засгийн газар Оюутолгой, Гацуурт, Цагаан суварга зэрэг том ордыг стартегийн эргэлтэд оруулах зорилготой ажиллаж байгаа. Гацуурт ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах болсноор энэ зорилт шат дараатай урагшилж байна гэж харж байна.
-Засгийн газар 34 хувиа эзэмших үү, эсвэл дүйх хэмжээний төлбөрөөрөө авах уу?
-Ашигт малтмалын тухай хуулиар Засгийн газар нэг бол 34 хувиа эзэмшинэ, эсвэл 34 хувьтай дүйх хэмжээний ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийг авахаар зохицуулсан байдаг. Харин өмнө нь Засгийн газар “Сентерра гоулд Монголиа” компанийн ажлын хэсэг хоорондоо яриа хэлэлцээр хийж, Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийг гурван хувиар төлөх гэсэн тохиролцоо хийсэн байгаа. Алтны зах зээлийн үнээс хамаараад энэ хэмжээг дээш, доош болгох боломж мөн бий. Хэрвээ хувь эзэмшээд явах юм бол Монгол Улс ногдол ашгаа олон жилийн дараа авна. Тиймээс бид тусгай төлбөрөө аваад явах нь улсын төсөвт “нэмэртэй” гэж харсан.
-Хэзээнээс олборлож эхлэх тооцоо байгаа вэ?
-Эхлээд бид орд ашиглах гэрээг үзэглэх ёстой. Тиймээс энэ асуудлыг ойрын хугацаанд хэлэлцэнэ. Одоогийн байдлаар олборлох ажлыг нэг жилийн дотор эхлүүлэх байх гэсэн тооцоо байна. Хөрөнгө оруулагч тал ч гэсэн аль болох хурдан хугацаанд олборлолтоо эхлүүлэхийг зорьж байгаа байх.

0 Сэтгэгдэл