БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Итали жүжигчин тайзан дээр жинхнээр дүүжлүүлж амь алдахыг завджээ
Италийн Пиза хотод 27 настай жүжигчин Рафаэль Шумахер гэгч залуу Mirages жүжгийн үеэр цаазаар авхуулдаг хэсэгт тоглож байхдаа жинхнээр өөрийгөө дүүжилж амь алдах шахсан байна. Түүнийг “дүүжлэн хорооход” хөл дор нь модон тавиур тавиад өшиглөж зайлуулжээ.
Жүжигчин дүүжлэгдэх үеэр энэ жүжигт оролцож түүнтэй хамгийн ойрхон байсан анагаахын сургуулийн оюутан жүжигчнийг хүзүүндээ хамгаалалтын зүйл хийгээгүй болохыг анзаарч түгшүүр зарласнаар Рафаэль арай амь тавчихсангүй, комд ороод амьд үлджээ.
Teatro Lux арт-театрын захирал Габриэль Де Лука энэ тухайд “Уг нь жүжиг дээрээ бол түүнийг буудаж цаазалдаг юм. Харин жүжиг эхлэхийн өмнө Шумахер найруулгыг өөрчилж дүүжлэх санал тавьснаар өөрчилсөн юм” гэжээ.
Цагдаагийнхан энэ хэргийг амиа хорлох гэсэн оролдлого гэж үзэхгүй байгаа юм байна. Жүжигчний ээж ч бас хүүгээ “Тэрээр үхэхийн өмнөх гэрээс, захидал үлдээгээгүй, тэгээд ч түүнд амьдралаас залхах ямар ч шалтгаан байхгүй” гэсэн байна.
Италийн Пиза хотод 27 настай жүжигчин Рафаэль Шумахер гэгч залуу Mirages жүжгийн үеэр цаазаар авхуулдаг хэсэгт тоглож байхдаа жинхнээр өөрийгөө дүүжилж амь алдах шахсан байна. Түүнийг “дүүжлэн хорооход” хөл дор нь модон тавиур тавиад өшиглөж зайлуулжээ. Жүжигчин дүүжлэгдэх үеэр энэ жүжигт оролцож түүнтэй хамгийн ойрхон байсан анагаахын сургуулийн оюутан жүжигчнийг хүзүүндээ хамгаалалтын зүйл хийгээгүй болохыг анзаарч түгшүүр зарласнаар Рафаэль арай амь тавчихсангүй, комд ороод амьд үлджээ.

0 Сэтгэгдэл