Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Өндөр Гонгор, хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн хөөргийг үзэсгэлэнд дэлгэлээ
Э.УНДРАЛБАЯР

Монгол түмний мэндлэх, хүндлэх ёсонд XVIII зууны эхэн үеэс “Хөөрөг зөрүүлэх ёсон” бий болжээ. Монголчууд анх харь орны түүхий эдээр хийсэн хөөрөг хэрэглэж байснаа аажим эх нутгийнхаа үнэт чулуугаар өөрсдийн хүсэл таашаалд нийцүүлэн хөөрөг урлаж, эдэлж хэрэглэсээр энэ цагтай золгосон. Улмаар нүүдэлчин ахуйгаас үүдэн хөөргөндөө даалин хэмээх уран нарийн хийцтэй, утга бэлгэдэл төгс уут бүтээсэн түүхтэй. Хэдийгээр хамрын тамхи, хөөрөгний хэрэглээ нь Америк тивийн уугуул иргэдээс гаралтай гэгддэгч өдгөө бидний дунд үнэт өв соёл, түүхэн дурсгалт зүйл болтлоо дэлгэрчээ. Эрт дээр үед хаад ноёд, хутагт хувилгаадын хэрэглээ төдийхнөөр хязгаарлагдаж байсан хөөрөг өнөө цагт нийтийн хэрэглээ болж, энэ хэрээр үе дамжсан ховор нандин хөөрөгний худалдаа наймаа өргөжиж, хадгалж цуглуулах хүмүүс ч олширчээ. Тэгвэл эл эдийн соёлын арвин их өвийн нэгээхэн хэсгийг хадгалж буй Монголын үндэсний музейн сан хөмрөгт XVII зууны дунд үеэс XX зууны эхэнд хамаарах үнэт чулуу, шаазан, алт, мөнгөөр урласан 86 хөөрөг, зүү ороох тэргүүтэй нарийн арга ухаанаар урласан 16 даалин хадгалагдаж байна.

Тус музейн хамт олон сар шинийг угтан “Хөөрөг, даалин” үзэсгэлэнг үзэгчдийн хүртээл болголоо. Үзэсгэлэнгийн нээлтэнд Монголын үндэсний музейн захирал, доктор Д.Сүхбаатар, БСШУЯ-ны Соёлын өвийн хэлтсийн мэргэжилтэн Ч.Нацагням болон Соёлын өвийн хэлтсийн баримтат өвийн мэргэжилтэн н.Бямбаа, Б.Даваацэрэн нар оролцлоо. Үзэсгэлэнд монгол орны үнэт чулуу болох мана, гартаам, цахиур, чүнчигноров зэргээс гадна харь орноос гаралтай тана, шүр, ундрам, хув, шил, шаазан, зааны соёо, модны үндэс зэрэг ховор үнэт чулуу, түүхий эдээр хийж, алт, мөнгө, зэс, гууль гэхчлэн үнэт төмөрлөгийн урлалыг шингээсэн хөөрөг багтжээ.

Мөн хичээнгүй сайд Б.Цэрэндорж, Судар бичгийн хүрээлэнг үндэслэгчдийн нэг, нэрт эрдэмтэн, улстөрч Цэвээн Жамсранов зэрэг Монголын түүхэнд мөнхөрсөн төрийн зүтгэлтэн, эрдэмтэн мэргэдийн эдэлж хэрэглэж байсан ховор нандин хөөрөг ч багтсан байв. Эдгээрийн дунд “Өндөр” нэрээрээ алдаршсан Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошууны ард Гонгороос аваад халхын хүчитнүүдийн өвөрлөж явсан хөөрөгнүүд ч дэлгэгдсэн байна. Үзэсгэлэнд тавигдсан хөөрөгнүүдээс хамгийн том нь 14.7 см өндөр, 10.8 см өргөн,  575 гр жинтэй манан хөөрөг бол хамгийн жижиг нь 3.5 см өндөр, 2.4 см өргөн бүхий 15 гр жинтэй ажээ. Даалингийн хувьд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Гарьдын хадаар нутагладаг ард Шаравцоодолын гэргий Бүжмаагийн 1880-аад онд зүү ороож, буга согоо дүрслэн хатгасан торгон даалин зэрэг уран гартнуудын ур ухаан шингэсэн даалингууд багтсан байна.

Дашрамд сонирхуулахад, Монгол оронд хатуулгийн шинж чанараасаа хамаарч 36 төрлийн мана байдаг аж. Эдгээрээс Өндөр Гонгор, Гандангийн бүрхэг нэртэй, даншигийн заан Дэндэв, Гандангийн бага бүрхэг хочит Намжилваанчиг хэмээх улсын арслан цолтны түүхийг хадгалсан чүнчигноров толгойтой, цэхэр манан хөөргийг Монголын үндэсний музейн хамт олон онцолж байна.

Монголчууд хаш чулуун хөөргийг өргөн хэрэглэдэг. Учир нь хаш чулуу нь бэртэж гэмтэхээс хамгаалдгаас гадна эр, эмийн ариун явдлыг илэрхийлдэг ажээ. Мөн эрт үед  ихэр хүүхэд төрүүлсэн язгууртан эмэгтэйчүүдэд хаш хос хөөрөг бэлэглэдэг уламжлалтай байжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан