ЭМЯ: Ханиад томуу ихэссэн тул сурагчдын амралтанд зохицуулалт хийх эсэхийг хэлэлцэж байна
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Эзэн Богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
Төрийн далбааг мандуулж, Их цагаан тугийг цэнгүүллээ
Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртсэн эрхмүүд
ӨНӨӨДӨР: Монгол бахархлын өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
Өрхийн эмнэлгүүдийг “Эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санд” холбоно
Х.Нямбаатар: Гандан орчмыг ногоон байгууламж бүхий жишиг гудамж болгон тохижуулна
Энэтхэгийн ”хөгшин” хүүхдүүд

Эд бол Энэтхэгийн хүүхүүд. Анжали Кумар охин 7 настай бол түүний дүү Кешар Кумар ердөө ой хагастай. Энэ балчир хүүхүүд маш ховор өвчнөөсөө болоод та бидний мэдэх Брэд Питтийн тоглосон “Бенжамин Баттоны оньсого шиг түүх” киноны гол баатар шиг л харагдаж байгаа биз.

Анжали охин “Сургууль дээр хүүхдүүд намайг “эмээ”, “хөгшин”, “сармагчин”, “сармагчны хаан” гэж хочилдог. Би бусад хүүхдүүдтэй л адил баймаар байна.Эгчээсээ огт өөр болохоор, хүүхдүүд байнга дооглож шоолдог болохоор үнэхээр гомдмоор. Хэзээ нэгэн цагт намайг дүүг минь эмчилж эдгээнэ гэж аав ээж минь ярьдаг. Би эрүүл саруул байж урт наслахыг л боддог” гэж ярьж байна.
Анжали, Кешав хоёр энэтхэгийн Жаркханд мужийн Ранчи хотод аав ээж, 11 настай эгч Шиллитэйгээ амьдардаг. Аав Шатрухан нь угаалгын газарт ажиллаж сард ердөө 66 долларын цалин авдаг ч хоёр хүүхдийнхээ эмчилгээний мөнгийг олохсон гэж мөрөөднө.

“Ойр орчмынхон хоёр хүүхдийг минь хөгшчүүл гэцгээдэг. Нутгийн эмч нарт хандсан ч тэд гадаадад л эмчлүүлэх хэрэгтэй гэдэг.
Том охин нь хэвийн төрсөн болохоор эднийх хэвийн л гэж бодож байж гэтэл дараах хоёр хүүхэд нь ийм гарсан нь энэ айлд ийм зовлон авчирчээ.

-Төрснийхөө дараанаас л арьс нь хуурайшч эхэлсэн. Үүнийг нь эмчлэхэд сар бүр дор хаяж 500 рупий зарцуулдаг. Бид ядуу айл болохоор эмчилгээний зардлыг нь дийлдэггүй. Одоо өвчин нь улам л хүндрээд байх юм гэж тэд ярьж байна.

0 Сэтгэгдэл