Ханын материал орчмын гэр хорооллын газар чөлөөлөлт 95 хувьтай байна
Хагас коксон шахмал түлш тохирлын гэрчилгээтэй боллоо
“Оргил стар” хотхоноос Зайсангийн гүүр хүртэл 550 метр явган хүний замыг шинэчиллээ
“Лос Анжелес 2028” олимпын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах тамирчдыг зарлалаа
"Баянхошуу" цэцэрлэгт хүрээлэн ирэх сард ашиглалтад орно
ТЭЦ-5 станц 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэнэ
Иран Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Увс, Завхан аймагт ажиллаж, өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажилтай танилцлаа
ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН КОРПОРАЦ ГОЛОМТ БАНКАНД 160 САЯ АМ. ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙГ ОЛГОЛОО
“Сэлбэ 20 минутын хот” төслийн барилгын талбайд нийт 532 хүн ажиллаж байна
Европын Холбоо Грекийг Шенгений бүсээс гаргана

Хойд Африк, Ойрхи дорнодын дүрвэгсдийн Европ, Шенгений бүс рүү орох гол зам нь Грек болж гурван сар өнгөрөхөд энэ нь маш их эрсдэл дагуулж эхэллээ. Еврокомиссын илтгэлд дурдсанаар бол Европын холбооны өмнөд хил болж байгаа Грек улс Шенгений орнуудын шаардлагыг ноцтой зөрчиж, түнш орнуудынхаа өмнө энэ орон зайд визгүй зорчих боломжийг бүрдүүлэх талаар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа учраас энэ хавраас Грекийг энэ бүсээс хөөж магадгүй гэжээ.
Эгийн тэнгис дэх грекийн арал, Грек-Туркийн хилийг бүр өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас нягт шалгалаа гэж Европын холбооны шинжээчдийн Брюссельд тараасан илтгэлд дурдсан байна. Эндээс үзэхэд цагдаа, эргийн хамгаалалтын хүч дутагдалтай, үүнээсээ болоод Грекийн эрх баригчид дүрвэгсдийг бүртгэх, оруулах ажлыг хангалтгүй хийдэг нь харагдсан байна.
“Дүрвэгсдийг хил давуулахдаа тэдний баримт бичгийг нэг бүрчлэн нарийн шалгахгүй, аюулгүй байдлын шаардлага хангахгүй, тэдний хурууны хээг ч авах тодорхой тогтолцоо байхгүй байна. Арай гэж арваннэгдүгээр сараас Грекчүүд Шенгений хяналтын дор энэ дүрмийг баримталж эхэлсэн ч энэ нь бас л хангалтгүй байна” гэж баримт бичигт дурджээ.
“Грек улс хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, хилийн хяналт шалгалтаа сайжруулах талаар хангалтгүй ажиллаж байгааг илтгэл харуулж байна. Тавьж байгаа шаардлагыг биелүүлэх талаар арга хэмжээ авахгүй, энэ хэвээр байвал хилээ түр хугацаагаар ч болов хаахад хүрнэ” гэж Еврокомиссын дэд ерөнхийлөгч Валдис Домбровскис хэлжээ.
Шенгений хуульд зааснаар бол Шенгений хилийг зургаан сараар хааж, үүнийгээ гурван удаа сунгадаг юм байна.
Ингэж Афиныг европын визгүй бүсээс хасах нь бүр өнгөрсөн долоо хоногт тодорхой болоод байгаа юм.
Үүнийг дагаад балканы энэ орныг сайн сайхан амьдрал хайж ирж байгаа дүрвэгсдийн “мини лагерь” болгох төлөвлөгөөг Брюссель, Берлин болон Европын холбооны бусад орнуудын нийслэлд боловсруулж эхэлсэн гэж хэвлэлүүд бичиж байна. Белгийн ДЯЯ-ны тэргүүн Ян Ямбон Грект 400 мянган дүрвэгч байрлуулах лагерь байгуулах асуудлыг Грекийн Цагаачлалын сайд Яннис Музаласт тавьсан байна.
Хамгийн гол нь ийм тооны дүрвэгчийг байрлуулахад найдвартай хамгаалалт, аюулгүй байдлын арга хэмжээ шаардлагатай болж үүнд нь хэдэн арван мянган цагдаа, хууль сахиулагч хэрэгтэй болно.
Үүнээс үүдээд Грек улс үүнийг “европчууд цагаачлагч, дүрвэгсдийн хямралтай холбоотой бүхий л хариуцлагыг Афинд үүрүүлэх гэж байна” гэж мэдэгдэж байгаа юм.
“Бид бүр 2014 онд л дүрвэгсдийн их урсгал эхэллээ гэж байхад хэн ч сонсоогүй. Ингээд давалгаа эхлэх үеэр бид Европын холбоонд хандаж тодорхой нэмэлт нөөц, мөнгө хөрөнгө, техникийн туслалцаа хүссэн, харамсалтай нь туслаагүй. Одоо болохоор биднийг хилээ хянаж чадсангүй хэмээн Шенгений бүсээс гаргана хэмээн айлгаж байна” гэж Грекийн Цагаачлалын сайд Яннис Музалас хэлжээ.
Бүр 2010 оноос хойш эдийн засгийн хямралд ороод байсан Грек одоо хэдэн зуун мянган дүрвэгч хүлээн авна гэдэг ёстой сүйрэл гэсэн үг. Яахав Европын холбооны түншүүдээ л ийм лагерь байгуулахад туслах байх гэж найдах үлдэж байгаа хэрэг.
Грекийн Засгийн газрын албан ёсны баримтаас үзэхэд дүрвэгсэд энэ улсын төсвөөс нэг тэрбум евро залгичхаад байгаа бол Европын төрөл бүрийн сангаас Афинд бас 83 сая еврогийн дэмжлэг үзүүлчихээд байгаа юм.
Олон улсын валютын сангийн тооцооллоор бол ойрын гурван жилд Европын холбооны орнуудад жилд дунджаар 1,3 сая хүн дүрвэн очих гэнэ. НҮБ ч бас энэ тоотой ойролцоо тоо хэлж байгаа юм. Ойрхи Дорнод, Африк, Азийн орнуудаас 2016 онд Европ руу нэг сая хүн зорьж очно гэж НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан Дээд комиссарын газар мэдээлж байна.

0 Сэтгэгдэл