Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Риогоос алтан медаль авах тамирчиндаа ОХУ 4 сая рубль амлалаа

Рио-де-Жанейрод энэ зун болох Олимпын тоглолтоос алтан медаль хүртэх тамирчиндаа ОХУ-ын Засгийн газар дөрвөн сая рублийн шан амлаж байна.
Энэ тухай ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Дмитрий Медведевийн гарын үсэг зурсан шийдвэрийг албан сайтдаа байрлуулснаар энэ хоёрдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр болж байгаа юм байна.
Энэ баримт бичигт дурдсанаар бол Олимпоос алтан медаль хүртсэн тамирчинд дөрвөн сая, мөнгөн медаль хүртвэл 2,5 сая, хүрэл медаль хүртэгсдийг 1,7 сая рублиэр урамшуулах гэнэ.
Харин дасгалжуулагч, бусад мэргэжилтнүүдийн шагналыг ОХУ-ын Спортын яам, Оросын паралимпын хороотой хамтран тодорхойлох юм байна.
Зуны Олимп-2016 бразилийн нийслэл Рио-де-Жанейрод наймдугаар сарын 5-21-ний өдрүүдэд болох бол паралимп нь есдүгээр сарын 7-18-ны хооронд болно.

0 Сэтгэгдэл