УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Францын “Гран при” тэмцээнд Н.Лхамгармаа түрүүллээ
“Парисын Гран при-2016” тэмцээний эрэгтэйчүүдийн 65 кг-д манай бөх спортын мастер Н.Лхамгармаа түрүүлж алтан медалийн эзнээр тодорлоо.

Парис хотын "Centre d’entrainement Olympique" спортын ордонд уламжлалт “Гран при” олон улсын III тэмцээн гурван төрлөөр эхэлж эхний өдөр эрэгтэй 57, 65, 74, 97 кг жингийн барилдаан боллоо. Тэмцээнд Австри, АНУ, Беларусь, Бразил, Венесуэль, Грек, Гүрж, Иран, Испани, Колумб, Латви, Норвег, ОХУ, Португаль, Польш, Унгар, Чех, Финланд, Франц, Швед, Швейцарь зэрэг орны бөхчүүд өрсөлдөж байна.
Эрэгтэй 57 кг-д 13 бөх барилдсанаас ОУХМ С.Батболд нэгдүгээр тойрогт Унгарын бөх Ж.Молнарыг 6:4, хоёрдугаар тойрогт Беларусийн бөх А.Лачинауг 7:5 онооны харьцаагаар ялж мөнгөн медалийн төлөө ираны бөх Р.А.Атринагхарчитай өрсөлдөж 2:14 оноогоор ялагдаж хүрэл медалийн төлөө барилдаанд вэнэсуэлийн бөх А.Диаттад 1:5 онооны харьцаагаар хожигджээ.
Харин 65 кг-д 22 бөх зодоглосноос ОУХМ Б.Батмагнай нэгдүгээр тойрогт спортын мастер Н.Лхамгармаатай таарч түүнд цэвэр ялагдаж дагах барилдаанд Францын бөх С.Григоряныг 10:0, Венесуэлийн бөх А.М.Чиреносыг 12:2 оноогоор дийлж хүрэл медалийн төлөө барилдаанд Унгарын бөх Норберт Лукацтай барилдаж 6:4 оноогоор хожжээ. Спортын мастер Н.Лхамгармаа хоёрдугаар тойрогт Францын бөх С.Григоряныг 5:0, гуравдугаар тойрогт Венесуэлийн бөх А.М.Чиреносийг 10:0 оноогоор дийлж мөнгөн медалийн төлөө Унгарын бөх Н.Лукацыг 11:1 оноогоор өвдөг шороодуулж алтан медалийн төлөөх барилдаанд Гүржийн бөх Г.Брегажег ялжээ. Спортын мастер Ц.Чингис нэгдүгээр тойрогт Финландын бөх П.Мартикаиненд 7:8 оноогоор дийлджээ.
97 кг-д 12 барилдсанаас ОУХМ Д.Хүдэрбулга нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт Бразилын бөх П.В.Сантосыг 10:0 оноогоор хожиж мөнгөн медалийн төлөө Ираны бөх А.М.Танантай өрсөлдөж 6:4 онооны харьцаагаар хожиж алтан медалийн төлөө Венесуэлийн бөх Ж.Д.Робертитэй барилдан ялагдаж мөнгөн медаль хүртлээ.

0 Сэтгэгдэл