96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Умард Солонгосын устөрөгчийн бөмбөг амжилтгүй болсон гэлээ

Умард Солонгосыг энэ сарын эхээр ус төрөгчийн бөамбөг туршсан, туршаагүй гэсэн баримтууд үргэлжилсээр байгаа. БНАСАУ өөрсдөө энэ сарын 6-нд устөрөгчийн бөмбөг амжилттай туршлаа гэж албан мэдээ тараасан төдийгүй удирдагч Ким Чен Ун нь энэ ажилд оролцсон эрдэмтдпийг шагнаж урамшуулсан. Харин Япон энэ мэдээллийг үгүйсгэж БНАСАУ устөрөгчийн бөмбөг туршаагүй гэж мэдээлсэн юм.
Харин Америкийн тагнуулын байгууллага судалж үзсэний үндсэн дээр БНАСАУ үнэхээр устөрөгчийн бөмбөг туршжээ, гэхдээ энэ нь амжилтгүй болсон байна гэсэн дүгнэлт хийсэн байна.
CNN-ийн мэдээлснээр бол нэрээ хэлээгүй түшмэл нэгдүгээр сарын 6-нд БНАСАУ устөрөгчийн бөмбөг туршсан гэсэн мэдээллийн мөрөөр агаар мандлаас дээж аван нягталж тестээр шалгахад тэнд үнэхээр ийм бөмбөг туршсан нь батлагдсан гэжээ. Харин энэ туршилт амжилтгүй болсон гэж тэр мэдэгдсэн байна.
БНАСАУ өөрийнхөө мэдээлэлд устөрөгчийн бөмбөг туршсан нь амжилттай болсон гээд өөрийн нь улсын тусгаар тогтнолд дайсагнаагүй нөхцөлд цөмийн зэвсэг хэрэглэхгүй гэж мэдэгдсэн юм.

0 Сэтгэгдэл