БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Экспортлогчдоос агаарын бохирдлын төлбөр авахгүй байхаар ярилцаж байна
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ унаж, манай улстөрчдийн хэдэн арван жил ярьсан Тавантолгойн нүүр борлогдохгүй болох юм биш үү гэсэн яриа гарч эхэлсэн. Манай гол нүүрсний импортлогч Хятад ч боловсруулаагүй нүүр авахаа багасгах тухай яраи байгаа. Энэ бүхнээс үүдээд Ашигт малтмалын газрын нүүрсний хэлтсийн дарга Б.Алтсүхээс нүүрсний үнийн төлөвийн талаар тодрууллаа.

-Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ өсөх хандлага байна уу?
-Эхний хагас жилийн төлөвөөр нүүрсний үнэ нэмэгдэх хандлага алга. Тиймээс ерөнхийд нь энэ үнээс нь бууруулахгүй байх талаас нь албаны зүгээс дэмжиж ажиллая гэж ярилцаж байна. Уул уурхайн яам, Ашигт малтмалын газраас Засгийн газарт гурван асуудал оруулахаар ярилцаж байгаа. Нэгдүгээрт нүүрсний жишиг үнийг тогтоох. Хоёрдугаарт, Агаарын бохирдлын хуулийн дагуу нүүрс экспортлогчдоос агаарыг бохирдуулсны төлбөр гэж авч байгаагаа больё. Гуравт, гаалийн бүрдүүлэлтийн хураамжийг бууруулах. Тонноос 1500 төгрөг авдаг. Энэ мөнгийг төсөвт суулгасан ч 1000-500 болгож бууруулах санал оруулья гэж ярьж байна.
- Манайх өнөөдөр нүүрсээ яг хэдэн доллараар экспортолж байгаа вэ ?
-Ер нь ханш хэлбэлзэж байна. Авсралийн хувьд Хятадтай чөлөөт худалдааны гэрээ байгуулсан гээд импортын татвараа хөнгөлүүлсэн. Тэднийх харьцангуй хөнгөлөлттэй нөхцөлөөр оруулж байна. Манай Тавантолгойн нүүрс уурхайн аман дээрээ 26 орчим ам.доллар байна.Хятадын боомт дээр 80 гаруй доллар болж гарч байгаа. Гэхдээ нүүрснийхээ чанараас шалтгаалж байна.
-Эрдэнэс Тавантолгой үйл ажиллагаа ямар төвшинд байгаа вэ. “Чалько”-д төлөх өрийн талаар танд тодорхой мэдээлэл байна уу?
-Эрдэнэс Тавантолгой өнөөдөр нүүрсээ хэвийн олборлож байгаа. Чалькотой байгуулсан гэрээний дагуу олборлогч компани нь “Махмахон” байсан. Тус компанийн хувьд хэтэрхий өндөр өртгөөр олборлолт явуулсан учраас гэрээгээ цуцлаад тендерээр Хятадын “ТТ JV CO” гээд компани орсон. Энэ оны нэгдүгээр сараас олборлолтын үйл ажиллагаа эрхэлж байна.Зүүн Цанхи дээр шүү дээ. Өөрөөр хэлбэл өнөөдөр Баруун, Зүүн цанхи дээр олборлолт явагдаж байна. Зүүн цанхи бол өнгөрсөн жил бүрэн зогссон. Олборлолтын гэрээнээс шалтгаалаад. Чалькогийн өрийн хэмжээг нарийн сайн мэдэхгүй байна. Өр нь бас хүүтэй учраас нүүрсээрээ аль болох хааж байгаа. Миний хувьд яг хэд үлдсэнийг нь хэлж чадахгүй байна. Тиймээс нарийн тоог нь компаниас нь аваарай.

0 Сэтгэгдэл