96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Грекийн сэтгүүлчид бүтэн өдрөөр ажлаа хаялаа

Грекийн засгийн газрын хийж байгаа тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн сэтгүүлчид пүрэв гаригт бүтэн өдөр ажлаа хаяж үзэг цаас нийлүүлэхгүй өнжсөнөөс болж грекчүүд өчигдөр улс даяараа бүтэн өдөржингөө ямар ч мэдээлэлгүй өнжлөө.
Тэд энэ эсргүүцлээ өглөөний 06,00 цагт эхэлж өнөөдөр өглөөний 06,00 цагт дуусгахаар төлөвлөжээ. Энэ хугацаанд төрийн телевиз радиогийн ЕРТ компани, Афины мэдээллийн Македон агентлаг, парламентын телевизийн сувгаас эхлээд хувийн хэвшлийн телевизүүд, үйлдвэрчний эвлэлтэй холбоотой бүх сайтууд ямар мэдээлэл дамжуулаагүй өнжлөө.
Төрийн байгууллагуудын хэвлэл мэдээллийн албаны ажилтнууд ч сэтгүүлчидтэй нэгджээ.
Уг нь өчигдөр Никосид Грек, Израиль, Киприйн төрийн тэргүүнүүдийн уулзалт, Афинд Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бахын айлчлал гээд тус улстай холбоотой чухал арга хэмжээнүүд болсон ч үүнийг хэвлэлүүд дамжуулалгүй өнгөрлөө.
“Грекийн засгийн газар тэтгэврийн даатгалын санг нийгмийн даатгалын сантай нэгтгэх гэж байгааг сэтгүүлчид эсэргүүцэж ийм тэмцэл өрнүүлсэн юм. Нэг үгээр хэлбэл тэд мэргэжлийн даатгалын санг тусад нь байлгахыг шаардаж байгаа юм” гэж Үйлдвэрчний эвлэлийн мэдэгдэлд дурджээ.
Засгийн газрын энэ төлөвлөгөөг далайчид бас эсэргүүцэж 48 цагаар ажил хаяхаа өчигдөр мэдэгдсэн байна. Тариаланчид ч бас өдөр бүр хэдэн цагаар гол гол замуудыг трактораар хаан эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм.
Харин засгийн газар тэтгэврийн сангийн энэ өөрчлөлт хийх төлөвлөгөөнөөсөө харахан татгалзаагүй л байгаа юм байна.

0 Сэтгэгдэл