Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОХУ-ын холбооны зөвлөл Монголын 174 сая ам.долларын өрийг чөлөөллөө
ОХУ-ын Холбооны зөвлөл 2010 оны арванхоёрдугаар сарын 14-нд Москвад гарын үсэг зурсан хэлэлцээрээр хүлээсэн  Монгол Улсын төлөх ёстой 174.2 сая ам.долларын хугацаа хэтэрсэн өрийг чөлөөллөө.

Энэ өр нь хоёр талын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулах хүчин зүйл, ялангуяа монголын нутагт хэрэгжих тээвэр болон уул уурхайн том төслүүдэд Оросын томоохон компаниуд оролцоход садаа болж байсан юм.

Ингэснээр 2010 оны долдугаар сард болсон хоёр талын хэлэлцээрээр Монгол Улсад  ОХУ-д төлөхөөр үлдсэн 163,7 сая шилжих рубль, 10,5 сая ам.долларын клирингийн зээлийг чөлөөлөхдөө 98 хувь буюу 174,2 сая ам.долларын өрийг тэглэж, хоёр хувь болох үлдэж буйг нь 3,8 сая долларыг Монгол Улс 30 хоногийн дотор барагдуулах ёстой юм байна.

Зөвлөлт нийгмийн үед үүссэн Монголын 11,4 тэрбум долларын өрөөс ОХУ  2003  онд 11,1 тэрбумыг нь чөлөөлж, 250 сая ам.долларын өрийг Монгол Улс шууд төлөхөөр тохиролцож байсан юм.
0 Сэтгэгдэл
Энэ чиньл ёстой тус баынадаа Оросын ард түмэн мандтугай
Энэ чиньл ёстой тус байнадаа
Хамгийн их уншсан