Ханын материал орчмын гэр хорооллын газар чөлөөлөлт 95 хувьтай байна
Хагас коксон шахмал түлш тохирлын гэрчилгээтэй боллоо
“Оргил стар” хотхоноос Зайсангийн гүүр хүртэл 550 метр явган хүний замыг шинэчиллээ
“Лос Анжелес 2028” олимпын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах тамирчдыг зарлалаа
"Баянхошуу" цэцэрлэгт хүрээлэн ирэх сард ашиглалтад орно
ТЭЦ-5 станц 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэнэ
Иран Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Увс, Завхан аймагт ажиллаж, өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажилтай танилцлаа
ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН КОРПОРАЦ ГОЛОМТ БАНКАНД 160 САЯ АМ. ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙГ ОЛГОЛОО
“Сэлбэ 20 минутын хот” төслийн барилгын талбайд нийт 532 хүн ажиллаж байна
Терроризмын аюул Европт нүүрлээд ирлээ
Европын нутаг дэвсгэрт алан хядагчид өөрсдийн дайчдыг сургадаг сургуулилтын баазууд байгуулж эхэлж байгаа тухай Европын холбоо ярих боллоо. Одоогоор батлаагүй боловч ийм лагерь жихадуудын нууц байгууллагын Европ дахь “нийслэл” гэж нэрлээд байгаа Белгид байгаа гэнэ. Үүний зэрэгцээ Босни Герцеговинын нууц байгууллагуудаас Европт илүү аюул нүүрлэж байгаа юм. Уг нь энэ улс Европын холбоонд элсэх өргөдлөө гурван долоо хоногийн дараа өргөн барих юм.

Телевизийн CBS сувгийн нийтэлсэн Улс төрийн хүчирхийллийн төвийн илтгэлд “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийн эгнээнд байдаг алан хядагчдын тавны нэг нь Баруун Европт ирээд байна гэж бичжээ. Белги улс “Лалын улс” бүлэглэлийн хүн амд ногдох зэвсэгт дайчдын тоогоороо хамгийн эхэнд орж байна. Энд нэг сая хүнд 40 дайчин ногдож байгаа бол Данид 27, Шведэд 19, Францад 18, Австрид 17 зэвсэгт дайчин ногдож байна гэжээ.
Энэ тоог Европын Аюулгүй байдал, стратегиийн судалгааны төвийн судалгаа баталж байна. Энэ төвийн хөтөлбөрийн захирал Евгения Гвоздевагийн үгээр бол Белги улс Европ дахь алан хядагч байгууллагын гол төв болж байгаа юм байна.
“Европын орнуудад очоод байгаа алан хядагчдын тоог статистикаар яг гаргахад хэцүү. Янз бүрийн судалгаа өөр өөр тоо гардаг” гээд ерөнхий байдлыг бол гаргаж болно, юутай ч Белги, Франц, Германд террорист үйл ажиллагаа идэвхжиж, шинэ шинэ халдлага гарах магадлал өндөр болж байна гэжээ.
Европ дахь лагерь
Терроризмын аюул Европт нүүрлэж, алан хядагчид өөрсдийн дайчдаа бэлтгэх сургуулилтын лагериа энэ тивд байгуулж байгаа тухай Европын холбооны цагдаагийн газрын илтгэлд бичсэн байдаг. “Сирид байдаг лагериудаас гадна Европын холбоо, балканы орнуудад том том лагерь байгуулж байна. Эндээ “Лалын улс” бүлэглэлд шинээр элсэгчид, итгэгсдийг бэлтгэж байна” гэж энд бичжээ.
Одоогоор жихадуудын бүс нутгийн нууц байгууллагын албан бус нийслэл болоод байгаа Белгид ийм сургалтын лагерь байгаа гэсэн батлагдаагүй мэдээлэл л байна. “Белгийн Арденд алан хядагчдын нууц байгууллагын сургуулилтын лагерь ажиллаж байгаа гэсэн мэдээлэл бий. Гэхдээ үүнийг одоогоор яг батлаагүй байна” гэж Гвоздева ярьсан байна.
2014 оны сүүлчээс белгийн цагдаа, тусгай албаныхан Моленбек, Схарбек, Вилворд болон Вивьер хамтралуудад алан хядагчдын үүр байгаа тухай мэдээллийн мөрөөр шалгаж эхэлсэн байна. Эд бүгдийг “Лалын улс”, бусад алан хядагч байгууллагатай холбоотой гэж байгаа юм.
Францын нийслэл Парист өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 13-нд том халдлага үйлдэж 130 хүний аминд хүрсэн Абдельхамид Абауд нь Белгийн иргэн байсан. Халдлагад бэлтгэх ажлаа францын тусгай албанаас нууцлахын тулд тэрээр Белгид хийсэн гэдэг.
Тэгэхээр энэ нь үнэхээр Белгид алан хядагчдын нууц байгууллага, сургуулилтын лагерь байгаа нь өндөр магадлалтайг харуулж байна.
“Ийм лагериуд юуны түрүү шинээр элсэгчдийг бэлтгэх зорилготой. Энэ бол маш аюултай хэрэг” гэж Евгений Гвоздева үзэж байна.
Балканы аюул
Европт нүүрлэж байгаа бас нэг аюул нь Балканы орнуудаас ирж байна. Балканаар дамжин хар тамхи, зэвсгийн наймаа Европыг чиглэж байгаад хэргийн учир оршино. Албани, Косово, Босни Герцеговина нь Европын холбоонд ордоггүй ч нягт холбоотой. Албани Европын холбооны орлогч гишүүн, Косово, Босни ч бараг л орлогч. Ийм харилцаа нь нутгийн террорист бүлэглэлүүдэд маш их боломж олгож байгаа хэрэг. “Балканыхан Европын холбооны орнуудад сургуулилтын лагерь байгуулаагүй байгаа. Харин тэд зэвсэгт бүлэглэлд хүн элсүүлэх, Италид албаничуудыг элсүүлэх ажил эрхэлдэг” гэж Гвоздева хэлсэн байна.
Дүрвэгчгүй бол асуудалгүй
Өнөөдөр Европын орнуудын хамгийн эмзэг сэдэв бол ойрхи дорнод, африкийн дүрвэгсдийн их урсгал болоод байгаа. Энэ нь бүр Европын холбоог хадгалж үлдэх үү үгүй юу гэдэг дээр ч тулж магадгүй. Дүрвэгсдийг хүлээн авах асуудлаас болж Польш, Их британи улсууд холбоноос гарах тухай асуудал ч хөндөх боллоо. Амстердамд болсон Еврокомиссын дээд хэмжээний уулзалт дээр Шенгений бүсийн хилийг өөрчлөх төлөвлөгөөг энэ даваа гаригт дэвшүүлж тавилаа. Үүнийг Ойрхи Дорнод, Хойд Африкаас ирж байгаа дүрвэгсдийн хөлд дарагдаад байгаа гол зам дахь Грек санал болгож байгаа юм. Энэ нь Европын холбооны гол ололт болох Шенгений бүсийг хамгаалах, дүрвэгсдийн урсгалыг хянах гол арга гэж европын улстөрчид үзэж байгаа юм.
Барууны олон хэвлэлийн баталж байгаагаар бол дүрвэгсдийн энэ их урсгал нь Европт терроризмын аюулыг улам бүр ихэсгэж байгаа гэнэ. Бүр ядахад л гэмт хэргийг нэмэгдүүлж байна. Шинэ жилээр германы Кельнд ойрхи дорнодоос ирсэн дүрвэгсэд эмэгтэйчүүд рүү халдсан хэрэг хэдэн зуугаараа гарсан. Саяхан шведэд дүрвэгч залуу өөрсдөд нь үйлчилж байсан эмэгтэйг хутгалж амийг нь хөнөөлөө.
Дүрвэгсдийн энэ их урсгал нь терроризмын аюулыг шууд биш боловч Европт нүүрлүүллээ гэж Европын холбооны цагдаагийн илтгэлд бичиж. Дүрвэгчидтэй хамт алан хядагчид орж ирж байгаа гэдгийг Европын цагдаагийнхан батлаагүй ч дүрвэж ирсэн олон хүн шинэ нутагтаа амьдралын таатай нөхцөл олж чадахгүйгээс алан хядагч байгууллагад амархан элсч болохыг үгүйсгэхгүй байна.
Өнөөдөртөө Орхи Дорнод, Хойд африкийн орнуудад төвлөрч, зэвсэгт дайчдаа тэндээ бэлтгэж байгаа ч АНУ, барууны, Европын орнуудад халдаж, дэлбэлээд байгаа алан хядагчид, зэвсэгт бүлэглэлүүд Европ тивд өөрийн баазтай болоод, төвлөрөөд тэндээ зэвсэгт дайчид, алан хядагчид, амиа золиослогчдоо бэлтгээд эхэлбэл юу болох вэ.
Нөгөө талд нь европын орнуудын залуус, охид "Лалын улс" зэвсэгт бүлэглэлд нэгдэх гэж Туркээр дамжин Ойрхи дорнодыг зорих нь нэг биш. Одоо хийрхэлд автаж, өшөө авахаар сэтгэл нь хөөрсөн имй залуус улс дамжин нуугдаж явах хэрэггүй болж байгаа нь аймшигтай "боломж".

0 Сэтгэгдэл