Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Цэцийн дарга Ж.Амарсанааг эргүүлэн татахыг дэмжлээ
УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг эргүүлэн татах асуудлыг хэлэлцэн, дэмжлээ. Түүнийг хүчин төгөлдөр болоогүй хуулийн заалт Үндсэн хуультай зөрчилдөж байгаа гэх иргэний гаргасан маргааныг хүлээн авсан нь хууль зөрчсөн үйлдэл гэж Улсын дээд шүүхээс үзэж, эргүүлэн татах асуудлыг Байнгын хороонд оруулсан байна.
Тодруулбал, УИХ саяхан Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг хэлэлцэн баталсан. Гэхдээ дээрх хуулийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ёсчлоогүй, хориг тавих эсэхээ шийдээгүй, “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтлээгүй байхад иргэний гаргасан гомдлоор Цэцийн маргаан үүсгэсэн нь Үндсэн хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг тус тус зөрчсөн гэж үзсэн байна.
Дээрх асуудлыг Хуульзүйн байнгын хорооны 15 гишүүн хэлэлцсэн бөгөөд ес нь Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг эргүүлэн татах асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ. Гэхдээ МАН-ынхан энэ асуудалтай танилцаж амжаагүй тул завсарлага авахыг хүссэн юм.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Цэцийн гишүүн гэмт хэрэг үйлдсэнийг шүүхээр тогтоосон, эсвэл хууль зөрчсөн нь шүүхээр тогтоогдсон бол түүнийг цэцийн гишүүнээс эргээлэн татах тухай цэцийн шийдвэр анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн УИХ эргүүлэн татна гэж заасан байгаа. Мөн хүсэлтээ гаргасан, эрүүл мэндийн байдлаас, хууль зөрчсөн гэсэн гуравхан тохиолдолд л эргүүлэн татах ёстой” гэсэн юм. Тиймээс эхлээд хууль зөрчсөн гэдгийг нь тогтоож, дараа нь эргүүлэн татах асуудлыг ярилцах ёстой гэж үзэв.
Мөн Байнгын хороогоор хэлэлцэх асуудлыг гишүүдэд гурван өдрийн өмнө танилцуулсан байх дэгийг зөрчсөн, дараалалд байхгүй асуудлыг хүч түрэн оруулж ирсэн гэж МАН-ын бүлэг үзсэн юм. Энэ асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.
УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг эргүүлэн татах асуудлыг хэлэлцэн, дэмжлээ. Түүнийг хүчин төгөлдөр болоогүй хуулийн заалт Үндсэн хуультай зөрчилдөж байгаа гэх иргэний гаргасан маргааныг хүлээн авсан нь хууль зөрчсөн үйлдэл гэж Улсын дээд шүүхээс үзэж, эргүүлэн татах асуудлыг Байнгын хороонд оруулсан байна. Тодруулбал, УИХ саяхан Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг хэлэлцэн баталсан. Гэхдээ дээрх хуулийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ёсчлоогүй, хориг тавих эсэхээ шийдээгүй, “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтлээгүй байхад иргэний гаргасан гомдлоор Цэцийн маргаан үүсгэсэн нь Үндсэн хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг тус тус зөрчсөн гэж үзсэн байна.

0 Сэтгэгдэл