Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Яаралтай горимоор орж ирсэн хуулийн төслийг хэлэлцэв
Засгийн газраас яаралтай хэлэлцүүлэхээр өргөн барьсан Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Хуульзүйн байнгын хороогоор хэлэлцлээ.
Өнгөрсөн оны тавдугаар сарын 29-нд УИХ хууль тогтоомжийн тухай хуулийг баталсан бөгөөд ирэх сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөх ёстой юм. Энэ хуулиар УИХ-ын бусад шийдвэрийг санаачлах, тэдгээрийн төсөл боловсруулах, магадлан шалгах, хэлэлцүүлэх, УИХ-д өргөн мэдүүлэх, батлагдсан хууль тогтоомжийг хэвлэн нийтлэх, мэдээлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт шинжилгээ, үнэлгээ хийхтэй холбогдсон харилцааг зохицуулах ёстой юм.
Гэхдээ Хууль тогтоомжийн тухай хуулийг холбогдох байгууллага, албан тушаалтан, олон нийтэд сурталчлан таниулах чиглэлээр сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах, мөн хуулийн 12 дугаар зүйлд заасан аргачлалуудыг боловсруулж батлах шаардлагатай гэж үзсэн тул хуулийн хэрэгжих хугацааг ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулжээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй тул Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон юм.

0 Сэтгэгдэл