96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Людмила нөхөрт гарлаа, одоо Путины ээлж
ОХУ-ын ерөнхийлөгч Путинээс 2013 онд салсан эхнэр Людмила Путина шинээр нөхөрт гарч овгоо сольжээ хэмээн хэвлэлүүд мэдээллээ.
“Собеседник” сонинд бичсэнээр бол ерөнхийлөгчийн салсан 58 настай эхнэр Людмила харилцаа холбооны хөгжлийн төв болон хэвлэлийн “Утга зохиолын сургалт” газрын захирал, 37 настай Артур Очеретныйтой гэрлэсэн байна. Тэр нь үүнээс өмнө “Арт шоу центр” фирмд ажиллаж “Нэгдмэл Орос” Газпром зэрэгт зориулсан арга хэмжээ зохион байгуулдаг байжээ.
Тэргүүн хатагтай байсан эмэгтэйн гэрлэсэн тухай сонин гарсан энэ мэдээллийг сөрөг хүчний удирдагч Алексей Навальный, түүний хамтран зүтгэгч, Авлигатай тэмцэх сангийн Георгий Албуров нар баталсан байна.
Хэзээ шинэ тэргүүн хатагтайг олны өмнө гаргаж ирэх вэ гэсэн асуултад ерөнхийлөгч Владимир Путин 2014 оны дөрөвдүгээр сард “Эхлээд эхнэрээ нөхөрт гаргах хэрэгтэй, дараа нь өөрийнхөө тухай бодно доо” хэмээн тоглоом шоглоомоор инээмсэглэн хариулж байсан удаатай. Тэрээр юутай ч энэ болзлоо биелүүллээ, харин одоо өөрийнхөө хувийн амьдралыг бодох цаг болж хэмээн оросын хэвлэлүүд бичиж байна.
ОХУ-ын ерөнхийлөгч Путинээс 2013 онд салсан эхнэр Людмила Путина шинээр нөхөрт гарч овгоо сольжээ хэмээн хэвлэлүүд мэдээллээ. “Собеседник” сонинд бичсэнээр бол ерөнхийлөгчийн салсан 58 настай эхнэр Людмила харилцаа холбооны хөгжлийн төв болон хэвлэлийн “Утга зохиолын сургалт” газрын захирал, 37 настай Артур Очеретныйтой гэрлэсэн байна. Тэр нь үүнээс өмнө “Арт шоу центр” фирмд ажиллаж “Нэгдмэл Орос” Газпром зэрэгт зориулсан арга хэмжээ зохион байгуулдаг байжээ.

0 Сэтгэгдэл