96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Тайваньд хэт хүйтэрч 85 хүн амиа алдав
Тайваньд өнгөрсөн амралтын өдрүүдэд хэт хүйтэрсний улмаас наад зах нь 85 хүн амиа алдсан байна. Осгосны улмаас амиа алдсан тохиолдлуудын 35 нь хойд Таоюань хошуунд, 21 нь Тайбэйд бүртгэгдсэн тухай тус улсын гал түймэртэй тэмцэх болон аврах алба мэдээлжээ.

Сүүлийн 10 жил дэх хамгийн хүйтэн уур амьсгалын нөлөөнд орсны улмаас Тайванийн зарим уулархаг бүс нутагт цас орсон байна. Нийслэл Тайбэй хотод ням гарагт агаарын температур энэ бүс нутагт сүүлийн 43 жил бүртгэгдээгүй хамгийн доод буюу Цельсийн -4 градус байсан байна.
Хятадын өмнөд нутгийн халуун бүсэд байрладаг Хонконгийн өмнөд хэсэгт мөн хэт хүйтэрчээ. Ням гарагт тус арлын өмнөд хэсэгт агаарын температурын заалт тэгээс дээш -3 градус болж буурсан нь сүүлийн 60 жил дэх хамгийн доод температур ажээ. Агаарын чийгшил өндөр байдаг тус бүс нутагт температур ингэж доошлох нь Европын орнуудынхаас огт өөрөөр мэдрэгддэг бөгөөд хэдхэн минутын дотор ханиад хүрэх магадлалтай. Хонконгийн эрх баригчид даваа гарагт хотын бүх бага сургууль болон цэцэрлэгийн хичээлийг хаахыг үүрэг болгосон байна. Хүйтэнд бэлтгээгүй хүмүүсээс олон тооны дуудлага аврах албаныханд ирсээр байгаа бөгөөд 60 гаруй хүнийг эмнэлэгт хүргэжээ. Хонкогт орон сууцууд халаалтын системгүй байдаг нь байдлыг улам хүндрүүлж байгаа аж.

0 Сэтгэгдэл