Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Маргааш Унгарын Ерөнхий сайд айлчилж замууд түгжирнэ

Унгар улсын Ерөнхий сайд Виктор Орбан маргаашаас  манай улсад албан ёсоор  айлчилна.  
Энэ нь Унгар улсын Ерөнхий сайдын төвшний Монгол Улсад хийх анхны айлчлал гэдгээрээ онцлог юм.

Айлчлалын хүрээнд Унгар улсын Ерөнхий сайд Виктор Орбан Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй ганцаарчлан уулзаж, өргөтгөсөн хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нарт бараалхана.

Ерөнхий сайд В.Орбаныг дагалдан Унгар улсын Гадаад хэрэг, худалдааны сайд, Батлан хамгаалахын сайд, Эдийн засгийн сайд, Үндэсний хөгжлийн сайд, Хөдөө аж ахуйн сайд нараас гадна 40 гаруй компанийн 60 орчим бизнес төлөөлөгч ирэх юм байна. Айлчлалын үеэр хоёр талын бизнес форум зохион байгуулахаар төлөвлөжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан