96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Гол бохирдуулсан компаниудад 26 сая долларын торгууль ногдуулжээ
БНХАУ-ын Ардын дээд шүүх байгаль орчинд хохирол учруулсан компаниудын асуудлыг хэлэлцээд пүрэв гарагт анхны хэлэлцүүлгээр нь дэмжиж хохирлыг төлүүлэхээр торгууль ногдуулсан байна. Зяньсу мужийн Тайжоуд үйл ажиллагаа явуулдаг “Зиньхуэй” компани, өөр бас таван ч аж ахуйн нэгж нутгийн хоёр голд хүчил асгасны төлөө 160 сая юань буюу 26 сая долларын торгууль төлөх болж байна.
Ийм торгууль ногдуулж байсан түүх Хятад улсад урьд өмнө байгаагүй, тэгээд ч анхны хэлэлцүүлгээр ингэж шийдвэрлэж байгаагүй гэнэ.
Тайжоу хотын байгаль орчныг хамгаалах нийгэмлэг, ард иргэдээс гомдол гаргасны дагуу нутгийн ардын шүүх 2014 оны наймдугаар сард анх хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм байна. Энэ зургаан компани хүчлийн агуулгатай 25 мянган шоо метр хаягдлаа гол руу асгаснаас байгаль орчин ихээхэн бохирдож асар их хэмжээний хохирол учирсан гэж байгаль хамгаалах нийгэмлэг үзэж баримтаар нотолжээ.
“Зиньхуэй” компанийн өмгөөлөгч Жао Бин шүүх хуралдаан дээр голыг бохирдлоос цэвэрлэх, хүрээлэн байгаа орчныг сэргээхэд ийм хэмжээний зардал гарахгүй хэмээн мэдэгдсэн ч Дээд шүүх энэ компани “аюултай хүчил ашиглах талаар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учраас хариуцлага хүлээх ёстой “ хэмээн дээрх торгуулийг ногдуулсан байна.
БНХАУ-ын Ардын дээд шүүх байгаль орчинд хохирол учруулсан компаниудын асуудлыг хэлэлцээд пүрэв гарагт анхны хэлэлцүүлгээр нь дэмжиж хохирлыг төлүүлэхээр торгууль ногдуулсан байна. Зяньсу мужийн Тайжоуд үйл ажиллагаа явуулдаг “Зиньхуэй” компани, өөр бас таван ч аж ахуйн нэгж нутгийн хоёр голд хүчил асгасны төлөө 160 сая юань буюу 26 сая долларын торгууль төлөх болж байна. Ийм торгууль ногдуулж байсан түүх Хятад улсад урьд өмнө байгаагүй, тэгээд ч анхны хэлэлцүүлгээр ингэж шийдвэрлэж байгаагүй гэнэ.

0 Сэтгэгдэл