БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Мэрайя Кэри Австралийн тэрбумтантай сүй тавьжээ
Америкийн дуучин Мэрайя Кэри Австралийн тэрбумтан Жеймс Пакертай сүй тавьжээ. Хосууд хуримаа хийх өдрөө хараахан товлоогүй байна гэж TMZ цахим хуудсанд мэдээлсэн байна.

Пакер дурлалт бүсгүйгээ Нью-Йоркт болзоонд урьж, найзуудыг нь бас нууцаар дууджээ. Тэрбээр найзуудынх нь нүдэн дээр Мэрайя Кэрид гэрлэх санал тавьсан байна. Дуучин түүнийг саналыг сүйн бөгжний хамт хүлээж авчээ.
Мэрайя Кэри, Жеймс Пакер хоёр 2015 оны зургадугаар сараас болзож эхэлсэн байна. Хоёр хүүхдийнх нь эцэг, хоёр дахь нөхөр болох Ник Кэнноноос гэрлэлтээ цуцлуулах өргөдлөө өгснөөс хоёр сарын дараа Мэрайя Кэри Австралийн тэрбумтантай танилцжээ. Марайя Кэригийн анхны нөхөр нь дуу бичлэгийн хэд хэдэн компанийн эзэн Томми Моттол байсан бөгөөд поп-дива түүнээс 1998 оны гуравдугаар сард салсан байна.
Харин Пакер хоёр удаа гэрлэж байсан бөгөөд гурван хүүхэдтэй. “Forbes” сэтгүүл түүний хөрөнгийг 4.5 тэрбум доллароор үнэлжээ. Кэри өдгөө 45 настай бол дурлалт хархүү нь түүнээс гурван насаар ах аж.

0 Сэтгэгдэл