Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулна
УИХ-ын дарга З.Энхболдод Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт өчигдөр өргөн мэдүүлэв.
Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хороо нь Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтуудыг хууль тогтоомжид тусган хэрэгжүүлэх асуудлыг хариуцан ажилладаг бөгөөд 2005 онд Монгол Улсын Их Хурлаас баталсан “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтыг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилтийн хугацаа 2015 онд дууссан байна.
Энэ талаар Д.Батцогт “2015 оны есдүгээр сард зохион байгуулагдсан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дээд хэмжээний 70 дугаар чуулга уулзалт нь 2030 он хүртэл хэрэгжүүлэх дэлхий нийтийн хөгжлийн хөтөлбөр болон “Тогтвортой хөгжлийн зорилгууд” хөтөлбөрийг баталсан. Тус чуулга уулзалтын үеэр Монгол Улс ядуурал, ажилгүйдэл, боловсрол, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, усны нөөц, байгаль орчны бохирдол, ногоон хөгжил зэрэг асуудалд өөрийн улсын байр суурийг илэрхийлж уг бичиг баримтад саналаа тусгасан байдаг бөгөөд нийт 17 тогтвортой хөгжлийн зорилгууд батлагдсан. Эдгээр зорилгуудыг Монгол Улсын хууль тогтоомжид тусган хэрэгжүүлэх асуудлыг эрхлэх Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хорооны нэрийг өөрчлөх нь “ гэж хэллээ.
УИХ-ын дарга З.Энхболдод Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт өчигдөр өргөн мэдүүлэв.Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хороо нь Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтуудыг хууль тогтоомжид тусган хэрэгжүүлэх асуудлыг хариуцан ажилладаг бөгөөд 2005 онд Монгол Улсын Их Хурлаас баталсан “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтыг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилтийн хугацаа 2015 онд дууссан байна.

0 Сэтгэгдэл