Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт 64 хувьтай байна
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
УУРХАЙЧДЫН УСАН БАССЕЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Нүүдэлчдийн язгуур өв, хөгжмийн нэгэн чухал соёл "Аман хэл хуур"-ын өдөр энэ сарын 30-нд тохионо
Хятадад хүүхэд худалдаалдаг гэмт хэргийн том сүлжээ илрүүллээ

Хятадын цагдаагийнхан хүүхдийн наймаа эрхэлдэг гэмт бүлэглэлийг илрүүлэх томоохон ажиллагааг Сычуань, Шаньдун мужид явуулж нийт 78 сэжигтнийг саатуулан, худалдаалах гэж байсан 15 хүүхдийг аварлаа гэж China Daily мэдээллээ.
Гэмт этгээдүүд Сычуань мужийн ядуу тосгонуудаас хүүхэд худалдан авч эдийн засгийн хөгжлөөрөө өндөр Шаньдун муж руу худалддаг байна. Хар зах дээр охид дунджаар 4,5 мянган доллар хүрдэг бол хөвгүүд бүр 9000 долларын үнэ хүрдэг гэнэ. Энэ багачуудыг хүүхэдтэй болохыг мөрөөдсөн хүүхэдгүй айлуудад худалддаг гэнэ. Хятадад хүүгүй бол амьдралгүй гэж бод гэсэн үг, уламжлал байдгаас охид хөвгүүдийн үнэ ийм зөрүүтэй байдаг юм байна.
Цагдаагийнхан үүний зэрэгцээ хүүхдээ худалдах гэж байсан хэд хэдэн залуу эх, жирэмсэн эмэгтэйг баривчилжээ.
Хятадад хүүхэд худалдаалах гэмт хэрэг удаа дараа гарах болж, энэ нь бүр сүлжээ болчихоод байгаа юм. Шинээр төрсөн эрүүл мэндээрээ тааруу хүүхдийг эцэг эхтэй нь зөвшилцөн, зарим үед 3000 доллар амлан аваад цааш нь дамжуулан худалддаг байсан эх баригч эмэгтэйг 2014 онд цаазаар авсан юм.
Стокгольм дахь дэлхийн судалгааны хүрээлэнгийн мэдээгээр БНХАУ-д жил бүр 200 мянга орчим хүүхэд сураггүй алга болдог гэсэн бол эдний дөнгөж 0,1 хувийг нь л олдог гэжээ.

0 Сэтгэгдэл