Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Л.Болдыг сонгов

УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Л.Болдыг нэр дэвшүүлж, Хууль зүйн байнгын хорооны гишүүд 90.9 хувь дэмжив.

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар уг асуудлыг шийдвэрлэж, Хүний эрхийн дэд хорооны даргыг сонгосон Байнгын хорооны тогтоол баталсан юм. Үүнээс гадна Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байсан ч зарим асуудлыг дахин нягтлах шаардлагатай гэж үзэн хойшлуулав.
Харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусгасан юм. Уг хуулийн төслөөр зарчмын зөрүүтэй 66, найруулгын 46, мөн гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулсанаар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахад бэлэн болсон юм.

0 Сэтгэгдэл