УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Котошогикү “Хар цуврал”-ыг дуусгавар болгох уу
Мэргэжлийн сүмогийн энэ оны анхны башё Японы Токио хотноо 12 дахь өдрөө үргэлжилж байна. Арлын орны үндэсний спортын дэвжээг эзэгнэсэн монгол аваргууд япон бөхчүүдэд эзэн хааныхаа цомыг гардах боломж олголгүй 10 жил өнгөрчээ. Өдгөө “Хар цуврал” хэмээн сүмо сонирхогчдын дунд яригдах болсон Монгол аваргуудын ээлж дараалсан эл ялалтыг энэ жил л зогсоохгүй бол япончууд үндэсний спортдоо түрүү авалгүй нэгэн арваныг үднэ. Тиймдээ ч Хацу башёгийн түрүүг эзэн орны бөх аваасай гэсэн хүсэл бүх Японы хүлээлт болоод буй.

Башё эхэлсээр тэмцээний 11 дэх өдрийг (өчигдөр) хүртэл зүүн жигүүрийн озэки Котошогикү, Их аварга Хакухо М.Даваажаргал нар нэг ч унаагүй тэргүүлж байв. Өчигдөр тэмцээнийг тэргүүлэгчид оноолт таарсан нь Хацу башёгийн хамгийн их хүлээлттэй барилдаан байв.
Харамсалтай нь, их хүлээлт үүсгээд байсан барилдаан тийм ч удаан үргэлжилсэнгүй. Озэки Котошогикүгийн хувьд үндсэн барилдаанаа гаргаж хүчтэй золголт хийж, улмаар манай аваргад барьц авах боломж олголгүй түрсээр ошидаши буюу дэвжээнээс түрж гаргах мэхээр төвөггүй өвдөг шороодуулав. Ингэснээр Ёкозүна М.Даваажаргал 10 даваа нэг унаатай болж, Котошогикү 11 даваа нэг ч унаагүй боллоо.
Харин манай бусад бөхийн хувьд Ёкозүна Какүрю М.Ананд найман даваа гурван унаатай болсон бол озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ тэмцээний зургаа дахь өдрийн барилдаанд гэмтэл авч гурван даваа гурван унаатайгаар башёг өндөрлүүлсэн. Одоо манай сүмочдод тэмцээнийг тэргүүлэх ганц боломж байгаа нь Харумафүжи Д.Бямбадорж.
Тэрээр тэмцээнийг тэргүүлж буй Котошогикүтэй өнөөдөр барилдана. Хэрэв энэ барилдаанд Харумафүжи давбал Хакухо аваргад түрүүлэх боломж гарч, “Хар цуврал” дуусгавар болох үгүй нь тэмцээний сүүлийн өдөр шийдэгдэнэ.

0 Сэтгэгдэл