Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Хүүхдийн мөнгө үргэлжлүүлэн олгохыг дэмжлээ
Улсын төсөв хэлэлцэх үеэр эдийн засгийн хүндрэлтэй байгаа учир хүүхэд бүрт олгож байсан 20 мянган төгрөгийг зөвхөн зорилтот бүлэгт өгөхөөр болж, 2016 оны төсөвт 144.0 тэрбум төгрөг төсөвлөсөн. Харин хүүхдүүдийг ялгаварлахгүйгээр мөнгө олгох санал санаачилгууд гарч, Засгийн газраас зарим хуульд, УИХ-ын тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах асуудал өргөн барьж, түүнийг нь парламент хэлэлцэж эхлээд байгаа билээ.
Хүүхдийн мөнгийг 2016 оны нэгдүгээр сараас эхлэн 1-17 дугаар бүлгийн өрхийн хүүхдэд олгоход 601.1 мянган хүүхэд буюу 58.2 хувь нь авах юм. Өрхийн амьжиргааны түвшингийн 18-20 дугаар бүлгийн өрхийн 128,795 хүүхэд болон амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдаагүй өрхийн 297,475 хүүхэд буюу нийт 426.3 мянган хүүхэд 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хүүхдийн мөнгө авахааргүй болоод байгаа аж.
Төсвийн байнгын хорооны өчигдрийн хурлаар уг асуудлыг хэлэлцэхэд УИХ-ын гишүүн Д.Ганхуяг анхны хэлэлцүүлгээр батлах горимын санал гаргасныг дэмжсэн байна. Ингээд өнөөдөр болох УИХ-ын чуулганаар уг асуудлыг хэлэлцээд дэмжвэл 601.1 мянган хүүхэд хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг авна гэсэн үг.

0 Сэтгэгдэл