Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Унгарын Ерөнхий сайд айлчилна
Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан энэ сарын 24-26-нд Монгол Улсад албан ёсоор айлчилна. Энэ бол Монгол Улсад хийж буй Унгар Улсын Ерөнхий сайдын түвшний анхны айлчлал юм байна.

Айлчлалын хүрээнд Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй ганцаарчилсан уулзалт, өргөтгөсөн хэлэлцээ хийх аж. Мөн тэрээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын Их Хурлын дарга З.Энхболд нарт тус тус бараалхахаар төлөвлөжээ.
Ерөнхий сайд В.Орбаныг дагалдан Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд, Батлан Хамгаалахын сайд, Эдийн засгийн сайд, Үндэсний хөгжлийн сайд, Хөдөөд аж ахуйн сайд нараас гадна 40 гаруй компаний 60 орчим бизнес төлөөлөгч ирэх юм. Айлчлалын үеэр хоёр талын бизнес форум зохион байгуулна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан