Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
ҮЗХ хуралдах шаардлагагүй болжээ
Л.НОМИН
Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны 46 дугаар хурал өчигдөр зарлагдсан ч тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Төрийн ордны Их танхимд 17 цагт хуралдахаар тов тогтоосон боловч 19 цаг хүртэл гишүүдийн ирц бүрдэхийг хүлээж эцэстээ ийм шийдвэрт хүрчээ. Хаалттай хэмээн зарласан тус хурлаар хэд хэдэн асуудал хэлэлцэхээр тогтоод байж. Юуны өмнө өнгөрсөн жил явуулсан ротацийн сонгуулиар шинээр ҮЗХ-нд орж ирсэн гишүүдийг баталгаажуулах байсан юм. Мөн АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярыг батламжлах асуудал багтсан. Намынхаа дүрмийг шинэчлэх, сонгуулийн тойрог, мандат хуваарилах зэрэг цаг үеийн чухал асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн гэх мэдээлэл ч байна.

Ерөнхий сайдыг огцруулах бичиг өргөн барьсантай холбоотойгоор ҮЗХ-ны хурлаар үүнийг хөндөж мэдэх байдал үүссэн бололтой. Учир нь, өчигдөр дараагийн Ерөнхий сайд хэн байх вэ, танхимд нь хэн хэн багтах зэрэг таамаг, таавар олон нийтийн сүлжээгээр багагүй явав. Тухайлбал, Ерөнхий сайдаар ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, зарим сайд танхимдаа үлдэж, УИХ-ын гишүүдээс 3-4 нэр дуулдаж эхэлсэн. Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн өгсөн мэдээллээр “АН-ын бүлэг Засгийн газраа огцруулахгүй гэдэг шийдвэрт 100 хувь хүрсэн” гэв.
“УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүдтэй ярилцаж энэ удаагийн ҮЗХ-ны хуралдааныг хойшлуулахаар боллоо. Учир нь Засгийн газрыг огцруулах тогтоолын төслийг нэр бүхий гишүүд өргөн барьсан энэ үед АН дотоод асуудлаа хойш тавьж, Засгийн газраа авч үлдэх нь зөв гэж шийдлээ” хэмээн Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр мэдээлэл өгсөн.
Зарим эх сурвалжийн дурдсанаар энэ удаагийн ҮЗХ-г хуралдахыг эсэргүүцэн “Нэг Ардчилал”, “Алтангадас”, МҮДН зэрэг фракц хуралдаа оролцохгүй байснаар ирц бүрдүүлээгүй гэсэн юм. Ямар ч байсан УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд, ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр нар танхимд ирц бүрдэхийг хүлээж хэсэг суув. Хоёр цаг гаруйн хугацаа өнгөрөхөд 228 гишүүн цуглахаас ердөө 30 гаруй нь ирсэн байлаа.

0 Сэтгэгдэл