96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Пакистанд их сургууль руу зэвсэгт этгээдүүд халдаж 25 хүнийг хөнөөлөө

Пакистаны Чарсадда хот дахь Бача Хан их сургууль руу үл мэдэгдэх зэвсэгт этгээдүүд дайран орж гал нээн бөмбөг дэлбэлсний улмаас тухайн үед 3000 гаруй оюутан байсан энэ газарт 25 хүн амь үрэгдээд байна гэж Dawn хэвлэл мэдээлжээ.
Рейтер агентлаг сургууль дотор амь үрэгдсэн, шархадсан хүн олон байна гэж мэдээлж байна. Сургуулиас зугтааж гарсан нэгэн оюутан алан хядагчид түүний нүдэн дээр 60 гаруй хүнийг толгой руу нь хороосон буудан гэж хэлжээ.
Харин Пакистаны мэдээллийн сайд Шауката Юсуфзая болохоор 25 хүн амь үрэгдэж 50 хүн шархадсан гэж албан ёсоор мэдэгдээд байна.
Зэвсэгт халдлагын хариуцлагыг алан хядагч “Талибан” хөдөлгөөний "Техрик-и-Талибан Пакистан" гэдэг жигүүр үйлдсэнээ хүлээсэн байна. Сургуулийг засгийн газрын цэрэг чөлөөлөх үеэр зэвсэгт бүлэглэлийн дөрвөн ч хүнийг устгажээ.
Зэвсэгт энэ халдлага пакистаны Пешавар хотын дунд сургууль руу “Талибан” хөдөлгөөний зэвсэгтд дайчид дайрч 130 гаруй сурагчийн амийг хөнөөсний яг нэг жилийн ойн дээр болж байна.

0 Сэтгэгдэл