Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын гишүүн гэдэг амар ажил болоод л......

УИХ-ын гишүүн шиг амар ажил энэ хорвоод цөөн бололтой. Саятар Өршөөлийн хуулиар суллагдсан нэгнээс ямар ажил эрхлэх бодолтой байна гэж  асуухад “За даа ер нь УИХ-ын гишүүн л болдог юм уу даа. Хуулиас гадуур, ажил хийхгүй байсан ч цалингаа бүтэн авдаг гэнэ” гэж хариулсан байх юм.
Үүнээс үүдээд зарим хүн яагаад УИХ-ын гишүүн болох гээд үхэн хатан зүтгээд, булхай луйвар хийгээд ичих нүүрэндээ илэг наачихаад байдаг юм бол гэсэн чинь мань хүн ингэж тайлбарлаж байна аа.
Үнэхээр УИХ-ын гишүүн гэдэг ёстой амар ажил юмсанж. Харъя л даа.

-Ажилдаа ирсэн ч ирээгүй ч, хуралдаа суухгүй байсан ч цалингаа бүтэн авна. За бүр байг, ажилдаа нэг ч хоцрохгүй ирээд байлаа гэхэд юу ч ярихгүй, хэлэхгүй зүгээр суусаар дөрвөн жилийг үдэж болно.

-Уйдаад байвал хуралдаан дээр компьютер тоглоом тоглоод, твиттер бичээд, фейсбүүк хөтлөөд суусан ч болно.

-Нэгэнт л ажлаа хийхгүй байж цалин авч болдог юм чинь энэ хугацаандаа хувийн ажлаа амжуулаад байж болно

-Олонхи намын гишүүн бол зүгээр л зөвшөөрсөн товчлуур дарчихаад, цөөнхийн гишүүн бол олонхи, эрх баригчдын хийж байгаа бүхнийг шүүмжлээд, харлуулаад байхад ер нь болчихно доо.

-Гэмт хэрэг хийж байгаад л газар дээрээ гардуулчихгүй бол хуулийн хариуцлага хүлээхгүй. Ямар ч баримт нотолгоо байлаа гэсэн гүрийгээд л суучихна.

-За тэгээд хуулийнхан элдэв янзаар баримт энэ тэр гээд зүтгээд, яршиг удаад  байвал “ангийнхан” маань нэг удаа авраад аваад үлдэнэ.

-Хэнийг ч юу ч гэж доромжилж, бас зодож нүдэж болно.

-Унаа машин, гар утас гээд бүхий л зардал төрөөс гарчихна

-“Дээр нь бас цалин өгдөг юм уу” гэдэг шиг ажлаа хийхгүй байсан ч тойрогтоо зарцуул гээд тэрбум тэрбумаар төгрөг өгнө. Юунд зарцуулсан нь нэг их сонин биш.

-Мэдээлэлд ойр байгаагаа ашиглаад энд тэндэхийн хувьчлал, хувцаа, тендер  энэ тэрийг хамаад авчихаж болно.

-Энд тэндэхийн банкинд нуусан, хураасан хөрөнгө мөнгөө “Мартчихаж” гээд гүрийчихэд яах ч үгүй.

-“Би УИХ-ын гишүүн байна аа” гээд утасдах, албан бичиг илгээхэд хувийн барагтай ажил амжаад байна. Хамаатан садан, бүр нууц амрагаа ч гэсэн ямар нэг ажилтай болгочихно.

-Жилдээ хоёр гурван удаа чуулганы завсарлага гээд хэдэн сараар амарч, нутаг орноороо аялж зугаалж, нутгийн хэдэн хөгшинтэй гар зөрүүлж мэндлээд байж болно. Хийгээд байх ажилгүй зүгээр л зугаална

-Улсын зардлаар гадаадад зугаалаад байна.

-За тэгээд ямар ч боловсролтой хэн ч байлаа гэсэн дөрвөн жилийн хугацаанд  Байнгын хорооны дарга, ахиад нэг алхвал сайдын албан тушаалд яавч нэг удаа суучихна.

-Ингээд бүрэн эрхийн хугацаа дууслаа гэхэд ямар ч байсан дэд сайд, агентлагийн дарга гээд нэг албан тушаалд лавтайяа тээглэнэ. 

-Азхүү байвал нас хөгширсөн ч бай хамаагүй, нарийн бичгийн даргаа хоёр дахь эхнэрээ болгоод авчихна.

-УИХ-ын гишүүн болчихоор ичих нэрэлхэх юм алга болчихдог вм шиг билээ. Өчнөөн муухай булай хэрэг төвөгт нэр нь дурдагдаад байгаа хүн чинь тэнд “Ард түмэн...Монгол Улс...” гээд л цээжээ дэлдээд байдаг юм билээ.

-За тэгээд  энд тэндээс олсон долсноо ангийнхан, намын нөхөдтэйгөө сайн хувааж, хишиг хүртээж байвал газардахгүй. ҮХЦ зэрэг хуулиас гадуур байж болох газар шингэчихээд “ажлаа үргэлжлүүлээд” луйвардаад сууж байхад хуулийнхан яах юм.

-За тэгээд ард түмэн гэж сайн хашгираад байвал энэ амар жимэр газар нас бартлаа суусан ч болно. Ордноос хүндэтгэлтэй оршуулуулна шүү дээ.....

Үнэхээр энэ бүхнийг сонсоод байхад хэлсэн бүрийнх нь ард манай УИХ-ын гишүүд хэд гурваараа байгаад байх шиг......Уншигч та тунгаа даа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан