Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын нэгтгэл тайлан гарлаа
Ерөнхий сайдын тэргүүлсэн Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС)-ын Үндэсний зөвлөл жил бүр хуралдаж, ОҮИТБС-ын нэгтгэл тайланг баталдаг. 2015 оны 12 дугаар сард тус зөвлөлийн ээлжит хуралдаан болж, 2014 оны нэгтгэл тайлан, 2015 оны ажлын төлөвлөгөөний биелэлтээ хэлэлцэж, 2016 оны ажлаа төлөвлөжээ. Энэ талаар Уул, уурхайн яамны СБТГ-ын дарга Н.Энхбаяр, ОҮИТБС-ын ажлын албаны зохицуулагч Ш.Цолмон, Байгаль орчны иргэний зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн Б.Батболд, Уул уурхайн ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаа нар мэдээлэл хийлээ.

Франц, Монголын хамтарсан “Кэй Пи Эм Жи” аудитын консорциум ОҮИТБС-ын 2014 оны нэгтгэл тайланг тулган, баталгаажуулалт хийсэн байна. Тайланд олборлох үйлдвэрлэлийн төлбөр, орлогыг нэгтгэн баталгаажуулснаас гадна тусгай зөвшөөрлийн ил тод байдал, үйлдвэрлэл, борлуулалт, хайгуул, компаниудын ашиг хүртэгч эзэд, ажиллах хүч, орон нутгийн засаг захиргаатай байгуулсан гэрээ, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн ил тод байдал, дэд бүтцийн хөрөнгө оруулалт, байгаль орчны нөхөн сэргээлт, төсвийн хуваарилалт зэрэг өргөн хүрээний судалгаа, хөндлөнгийн дүгнэлтийг багтаажээ.

Дэлхийн 48 улс ОҮИТБС-д нэгдсэн бөгөөд уул уурхай, газрын тосны салбарын ил тод байдлыг багтаасан тайланг жил бүр гаргадаг. Монгол Улс 2006онд анхны тайлангаа гаргаснаас хойш энэ жил 9 дэх тайлангаа гаргаж байна. 2014 оны нэгтгэл тайлан нь стандарт жишгийн дагуу гаргасан хоёр дахь тайлан бөгөөд цахим тайлангийн системийг нэвтрүүлж, бичил уурхай эрхлэгчдийн мэдээллийг анх удаа багтааснаараа онцлог юм.

2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар ашигт малтмалын 2736 тусгай зөвшөөрлийг 1553 компани эзэмшиж, газрын тосны бүтээгдэхүүн хуваах 22 гэрээг 16 компани байгуулжээ. Компаниуд хуулийн дагуу 2014 оны ОҮИТБС-ын тайлангаа гаргаж, нийтэд ил тод мэдээлэх үүрэгтэй бөгөөд 992 компани тайлангаа хугацаандаа гаргаж, бусад компаниуд нь тайлан гаргаагүй, хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй гэдгийг судалгааны дүн харуулж байна.

Мөн онд 496 хувийн компани 804 тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд хайгуулын ажил хийж, улсын төсвийн хөрөнгөөр 62 хайгуулын төсөл хэрэгжсэн байна. “Алтандорнод Монгол”, “Багануур”, “Шивээ Овоо”, “Оюу Толгой” компаниуд нь нөхөн сэргээлтэд хамгийн өндөр зардал гаргасан бөгөөд эдгээр компаниудын гаргасан зардалнь 2014 оны нийт нөхөн сэргээлтийн зардлын 74.1%-ийг эзэлж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан