Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Леонардо ди Каприо оросуудад их хандрах боллоо

Энэ жилийн “Оскар”-ын шагналд нэр нь дэвшээд байгаа, америкийн жүжигчин Леонардо ди Каприо үүний өмнө Владимир Ильич Лениний дүрд тоглоход бэлэн байна гэж байсан бол одоо ерөнхийлөгч Путины дүрд, бас эзэн хааны зөнч байсан Григорий Распутины дүрд тоглоход бэлэн гэж ярьсныг германы Welt am Sonntag сонин нийтэлсэн байна.
“Путин бол маш сонирхолтой дүр, түүний дүрд тогловол би дуртай байхсан” гэж Холливудын од ярьжээ.
41 настай жүжигчин,  ОХУ-ын ерөнхийлөгчтэй хэдэн жилийн өмнө Санкт-Петербургт болсон сибирийн бар хамгаалах тухай нэгэн арга хэмжээн дээр уулзаж байсан юм.
“Путин бид хоёр бар гэдэг энэ сайхан амьтныг хамгаалах тухай л ярьсан, харин улс төр яриагүй. Миний сан ч бар хамгаалах төслийг санхүүжүүлэхийг дэмждэг” гэж Ди Каприо сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Оросын түүх бол их сонирхолтой гээд жүжигчин “Миний хувьд Ленин бол сонирхолтой дүр. Бас Руспутины дүрд ч би дуртайяа тоглоно” гэсэн байна.
Санкт Петербургийн “Ленфильм” студи холливудын жүжигчнийг Ленин, Путин, Руспутины аль нэгний нь  дүрд тогловол зургийг нь авахад бэлэн гэдгээ илэрхийлжээ. “Үзэгчдэд хүрэх кино хийх нь ямагт сонирхолтой байдаг. Тэр дундаа Леонардо ди Каприог Лениний залуу настай харьцуулж болно. Хувьсгалын эхний үеийн ийм кино хийхэд бидэнд хангалттай тайз, материал байгаа” гэж студийн төлөөлөгч ярьжээ.
Бас энэ киноны найруулагчаар ажиллахад бэлэн байгаагаа “Нохойн зүрх”, “Цирк шатаж, алиалагчид нь зугтав”, “Дээрэмчдийн Петербург” цувралын найруулагчаар ажилласан, Төрийн думын соёлын байнгын хорооны дэд дарга Владимир Бортко ч илэрхийлсэн байна. Тэрээр “Ди Каприо сайн жүжигчин, ямар дүрд тоглохыг хүсч байна түүнийгээ чадна. Намайг найруулагчаар уривал би дуртайяа ажиллана. Төсөл ямар байхыг мэдэхгүй, зохиолоосоо л шалтгаална” гэж Бортко хэлжээ.
Григорий Распутиныг алсан Мойко дахь Юсуповын ордон ч бас энэ дүрд тоглох юм бол Ди Каприог энэ ордонд зочилж музей үзэхэд нь тусална гэсэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан