Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сая доллараа нуугаад мартсан С.Баярцогт дахиад шалгуулах нь

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт Сангийн сайд байхдаа Швейцарийн банкинд нэг сая ам.доллар хадгалуулсан нь илрэхэд Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичихээ мартчихаж гэж мэлзсэн.
Ингээд үүнийгээ илрэхээр тэр уучлал гуйгаад УИХ-ын дэд даргын албан тушаалаасаа огцорсноор   тэгсхийгээд мартагдсан.
Харин иргэн Т.Бат-Эрдэнэ ахин дэлгэж, АТГ-т шалгуулахаар УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хүсэлт гаргаад энэ хүнийг дахин төрийн түшээгээр сонгож болохгүй гэлдгийг сэрэмжлүүлж , үнэн мөнийг нь заавал олуулж эрхэм гишүүн энэ мөнгийг хаанаас хэрхэн олсон зэргийг тодруулна гэж байна.
Иргэн Т.Бат-Эрдэнийн өргөдлийг УИХ-ын Өргөдлийн байнгын хороон дарга О.Баасанхүү Улсын прокурорын газарт хүргүүлэн албан бичиг илгээн дахин шалгаж, өргөдлийн эзэнд хариу өгөхийг хүсчээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан