БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
С.Сэрчмаа: Шүүх үнэнийг олж тогтооно
А.АКЭРКЭ
Монголын рок попын таван дивагийн нэг дуучин С.Сэрчмаа шүүхийн хаалга татсан гэх мэдээлэл түгэх болсон. Энэ тухай тодруулахад тэрээр үнэхээр шүүхийн хаалга татсан гэнэ. Дуучин бүсгүй ийн мэдээлэл өгөв. “Олон хүн, сэтгүүлчид “Бүсгүй аргамж” кино хэзээ олны хүртээл болох вэ хэмээн асуудаг. Фэнүүд маань төдийгүй, намайг таньдаг мэддэг хүмүүс өөрийн амьдралаараа кино хийх гэж буйг лав дуулсан байх. Тиймээ, би энэ ажлыг эхлүүлсэн. Харамсалтай нь, ямар байдалд орсон талаар үнэн бодит мэдээлэл хүргэе.
2011 онд Кино зохиолчдын холбооны гишүүн өөрийгөө найруулагч хэмээн танилцуулсан Сүхбаатрын Батмөнх гэдэг хүнтэй танилцан кино хийх саналаа танилцуулж 150 сая төгрөгийн төсөвт багтааж киногоо хийнэ гэж тохирч ажлаа эхлүүлсэн юм. Кино бүтэж буй явцад анхны гэрээнээс илүү зарлага гарсан ч би эхлүүлсэн зүйлээ дуусгах үүднээс 270 сая төгрөг зарцуулсан. Киноны зураг авалт дуусч эвлүүлгийн шатанд хүрсэн хойно л хүнд залилуулснаа ойлгосон. Учир нь, төлөвлөснөөсөө 120 сая төгрөг илүү зарцуулсан атлаа дахин 150 сая төгрөг нэхэж эхэлсэн. Киногоо заавал Германд гүйцээх ёстой. Монголд RED ONE техникээр хийсэн киног эвлүүлэх боломжгүй гэж тулган шаардсан. Надад энэ их мөнгийг нэмж олох боломж байхгүй тул киноны хар дүрсээ авъя гэтэл надад өгөөгүйгээр барахгүй ор сураггүй алга болсон. Иймд би иргэний анхан шатны шүүхэд хандсан юм. С.Батмөнх давж заалдаж хэрэг эргэж буцсаар гурван жилийн нүүр үзлээ. Шүүх үнэнийг олж тогтооно гэдэгт итгэж байна” гэв.
Монголын рок попын таван дивагийн нэг дуучин С.Сэрчмаа шүүхийн хаалга татсан гэх мэдээлэл түгэх болсон. Энэ тухай тодруулахад тэрээр үнэхээр шүүхийн хаалга татсан гэнэ. Дуучин бүсгүй ийн мэдээлэл өгөв. “Олон хүн, сэтгүүлчид “Бүсгүй аргамж” кино хэзээ олны хүртээл болох вэ хэмээн асуудаг. Фэнүүд маань төдийгүй, намайг таньдаг мэддэг хүмүүс өөрийн амьдралаараа кино хийх гэж буйг лав дуулсан байх. Тиймээ, би энэ ажлыг эхлүүлсэн. Харамсалтай нь, ямар байдалд орсон талаар үнэн бодит мэдээлэл хүргэе. 2011 онд Кино зохиолчдын холбооны гишүүн өөрийгөө найруулагч хэмээн танилцуулсан Сүхбаатрын Батмөнх гэдэг хүнтэй танилцан кино хийх саналаа танилцуулж 150 сая төгрөгийн төсөвт багтааж киногоо хийнэ гэж тохирч ажлаа эхлүүлсэн юм. Кино бүтэж буй явцад анхны гэрээнээс илүү зарлага гарсан ч би эхлүүлсэн зүйлээ дуусгах үүднээс 270 сая төгрөг зарцуулсан. Киноны зураг авалт дуусч эвлүүлгийн шатанд хүрсэн хойно л хүнд залилуулснаа ойлгосон. Учир нь, төлөвлөснөөсөө 120 сая төгрөг илүү зарцуулсан атлаа дахин 150 сая төгрөг нэхэж эхэлсэн. Киногоо заавал Германд гүйцээх ёстой. Монголд RED ONE техникээр хийсэн киног эвлүүлэх боломжгүй гэж тулган шаардсан. Надад энэ их мөнгийг нэмж олох боломж байхгүй тул киноны хар дүрсээ авъя гэтэл надад өгөөгүйгээр барахгүй ор сураггүй алга болсон. Иймд би иргэний анхан шатны шүүхэд хандсан юм. С.Батмөнх давж заалдаж хэрэг эргэж буцсаар гурван жилийн нүүр үзлээ. Шүүх үнэнийг олж тогтооно гэдэгт итгэж байна” гэв.
0 Сэтгэгдэл
























