БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Д.Галбаяр кинонд урив
Хошин урлагийн их мастер, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Г.Дашхүү Монголын хошин урлагийн тулгын чулууг тавилцсан нэгэн. Түүний том хүү найруулагч Д.Галбаяр өдгөө аавынхаа үйл хэргийг залгамжлан, дэлгэцийн салбарт инээдмийн төрөл, жанраар уран бүтээлээ туурвиж явна. “Хайрын рекорд”, “Намрын синдром”, “Тагнуулч аав”, “Тусгай ажиллагаа” зэрэг олон уран бүтээлээрээ танигдсан залуу найруулагч оны өмнө “Шуугиан таригч” хэмээх уран бүтээлээ дэлгэсэн.
Тэрээр, “Шуугиан таригч МУСК” хэмээх фэйсбүүк хуудсаараа дамжуулан Ерөнхийлөгчийг өөрийн болон өрөөлийн бүтээсэн Монголын уран сайхны кинонуудыг үзэхийг урьжээ. Тэрээр “Тун удахгүй батлагдах гэж буй киноны тухай хуультай холбогдуулан нэгэн санал дэвшүүлье.
Эрхэм Ерөнхийлөгч болон төрийн түшээд маань дуурь, жүжиг, концерт үзэж суугаа харагддагаас кино театрт, Монгол киногоо үзээд сууж байхыг нэгч удаа харсангүй. Иймд эрхэм Ерөнхийлөгч таныг дэлгэцнээ гарч байгаа “Шуугиан Таригч”, “Сөрж болдоггүй тавилан” зэрэг монгол киногоо үзэхийг урьж байна. Түүхэн кино бүтээхээр юмуу, аль нэг намын санхүүжилтээр боссон кинонд анхаарал хандуулдаг бус унаж, босч яваа бүх л залуу уран бүтээлчдийн кинонд анхаарал хандуулах цаг ирсэн болов уу” хэмээн нийтэлснийг бүрэн эхээр нь хүргэлээ.
Хошин урлагийн их мастер, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Г.Дашхүү Монголын хошин урлагийн тулгын чулууг тавилцсан нэгэн. Түүний том хүү найруулагч Д.Галбаяр өдгөө аавынхаа үйл хэргийг залгамжлан, дэлгэцийн салбарт инээдмийн төрөл, жанраар уран бүтээлээ туурвиж явна. “Хайрын рекорд”, “Намрын синдром”, “Тагнуулч аав”, “Тусгай ажиллагаа” зэрэг олон уран бүтээлээрээ танигдсан залуу найруулагч оны өмнө “Шуугиан таригч” хэмээх уран бүтээлээ дэлгэсэн.Тэрээр, “Шуугиан таригч МУСК” хэмээх фэйсбүүк хуудсаараа дамжуулан Ерөнхийлөгчийг өөрийн болон өрөөлийн бүтээсэн Монголын уран сайхны кинонуудыг үзэхийг урьжээ. Тэрээр “Тун удахгүй батлагдах гэж буй киноны тухай хуультай холбогдуулан нэгэн санал дэвшүүлье.

0 Сэтгэгдэл