БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Сугалаагаар 4 сая доллар хожчихоод шагналаа авсангүй

Хятадын Гуандун мужийн нэгэн иргэн China Welfare Lottery лотерейгоос 3,9 сая доллар хожсон ч энэ азтай хүн өнөө болтол азын мөнгөө ирж аваагүй тухай зөвхөн хятад төдийгүй дэлхий даяараа шуугьж байна.
Орон нутгийн хэвлэлүүдэд бичсэнээс үзвэл хожлын энэ азтай тасалбараа тэр хүн Дунгуань хотоос өнгөрсөн арваннэгдүгээр сард худалдан авсан гэнэ.
Сугалааны дүрмээр бол сугалааны тохирлыг тааруулсны дараа тодорхой хугацааны дараа нэгдүгээр сарын 10 гэхэд ирж шагналаа авах ёстой байж. Гэтэл бараг дөрвөн сяа долларын төлөө хэн ч ирсэнгүй.
Лотерейгоос ийм хэмжээний мөнгө хожиж байсан ийм азтай тохиолдол Хятадад анх удаа тохиож байгаа юм байна.
Харин азын шагналаа авахгүй өнгөр тохиолдол нэг биш гэнэ. Үүний өмнө 2011 онд хятадын Зянсу мужийн нэг иргэн 16,2 сая юань буюу 2,5 сая доллар хожсон атлаа аваагүй бол хоёр жилийн өмнө Өвөр Монголд бас 12,6 сая юань / хоёр сая доллар/ хожсон нэгэн бас л мөнгөө ирж авалгүй өнгөрсөн байна.

0 Сэтгэгдэл